Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах, Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар гэх мэт асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Харин дөнгөж сая "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг тавдугаар сарын 31-н хүртэл сунгалаа.
Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.Аз