УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт бие даан нэр дэвшихээр болжээ. Түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж байсан. Мөн Швейцарийн Дээд шүүх ‘Рио тинто’ компанийн Оюутолгой төсөлтэй холбоотой гомдлыг хэлэлцээд Сангийн сайд асан С.Баярцогтын харилцаж байсан Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан юм. Улмаар Сангийн сайдаар ажиллаж байхдаа Швейцарь дахь дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн байдаг. Энэхүү мэдээллийг дараа Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооны хуралдаж, С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэр гаргаж байсан билээ.
Ийнхүү намгүй болсон С.Баярцогт энэ удаагийн сонгуульд бие даан дэвшихээр болоод байна.
Б.Аз