fbpx “Шинжиан Шиньфа”-ийн “хулгайлсан” 20 тэрбум төгрөг Төрийн банкинд буцаж ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 39 секунд

“Шинжиан Шиньфа”-ийн “хулгайлсан” 20 тэрбум төгрөг Төрийн банкинд буцаж ирлээ

Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шинфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзсэн. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт “Шинжиан Шиньфа” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ гэсэн мэдээллийг баттай эх сурвалжаас авлаа. Хүү нь 15 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа ч уг асуудал иргэний хэргийн шүүхийн шатанд яваа гэнэ. Ямартай ч Төрийн банкны дансанд алдагдсан 20 тэрбум төгрөг орж ирээд байгаа нь хожимдсон ч болов баярлах зүйл мөн. Гэтэл МАН-ынхан, Төрийн банкийг удирддаг Ерөнхий сайд, Сангийн сайд нар яагаад “баярлахгүй” байгаа юм бол? Нууж байгаад сонгуулийн зардалд хэрэглэхээр шийдэв үү? Ер нь банкнаас алдагдаад, тэр тусмаа сонгуулийн өмнө, тэгээд хариуцлага алдсан албан тушаалтнууд нь ял авчихаад байхад мөнгө нь “бүтнээрээ” банкныхаа дансанд ороод ирсэн тохиолдол хэр олон байдаг юм бол? Сонин байгаа биз?

Төрийн банкны тавхан хүн тойрч гарын үсэг зураад л 20 тэрбумын зээлийг нэг өдрийн дотор бэлнээр болон дансаар гаргаж амжсан энэ хэргийн хамгийн зэвүүн нь юу гээч? 

Хятад компани “Шинжиан Шиньфан” энэхүү 20 тэрбум төгрөгийг Төрийн банкинд төлж байгаа хэрэг биш! Монгол компаниуд төлнө! “Шинжиан Шиньфан” компанид өртэй байсан монгол компаниуд энэ 20 тэрбум төгрөгийг төлөөд барагдуулчихаж. Тэдгээрийн нэрийг Банкны тухай хуульд заасны дагуу нууцална! 

Энэ юу болоод өнгөрсөн байна вэ? Төрийн банкийг Төртэй нь базаж байсан “Шинжиан Шиньфан” гэж хэн бэ? 

Хамгийн эхлээд олдсон баттай хариулт маань “Шинжиан Шиньфан” ХХК Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай!” гэдэг асуудал байв. Яагаад? Ямар ажил? 

АН-ын Засгийн газрын үед гэвэл саяхан 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушааж 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болзлоо биелүүлж яваа Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр, 10 тэрбумаар бариулах захирамж гаргаж байсан. “Шинжиан Шиньфан”-ийн барьсан Гудамж төслийн хүрээнд барьсан гүүр нь гурван жилийн дараа нурлаа гэсэн мэдээ сурвалжлагууд гарч байв. Арай дэндүү юү? 

Болоогүй ээ. МАН-ын Засгийн газрын үед босоо тэнхлэгийн замын концессыг “Шинжиан Шиньфа”, түүний гүйцэтгэгчид хамсныг олон нийт мэднэ. Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон.

Тэр авлига нь тус компанийн Монголын Засгийн газартай байгуулсан 67 сая ам.доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессын гэрээг барьцаанд тавьж Монголын хуулийг зөрчсөний шагнал байсан эсэхийг шүүх тогтооно.

Эцэст нь 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэрээр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид зургаан сарын хугацаатай олгох нэрийдлээр дээрэмдсэн 20 тэрбум төгрөг гэрээнд зааснаараа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан боловч 2020 оны дөрөвдүгээр сард Төрийн банкны дансанд орлоо. МАН-ынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газар Төрийн банкныханд баяр хүргэх үү, сонгуульдаа зарцуулах уу? “Шинжиан Шиньфа” Төрийн банкнаасзургаан сарын хугацаатай зээлээд гурван жилийн дараа Монголын компаниудаар төлүүлсэн энэ “дээрмийн” цаана “МАНАН” бүлэглэл, “60 тэрбумынхан” “үнэртсээр” байгааг яасан ч мартаж болохгүй!!!

Эх сурвалж: Баабар.мн 

Нийтлэлч У.Оргилмаа

ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​