Сар шинийн босгон дээр цагдаагийн байгууллагын 180 алба хаагч шинэ орон сууцанд орно


Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар "Цагдаа-Амгалан" хотхоны үйл ажиллагаатай танилцлаа.

 

2017 оны 06-р сард шаваа тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж аваад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлтэй зээлийн нөхцөлөөр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр арга хэмжээ, ЦЕГ-ын даргын баталсан “Гэр орон сууц, нийгмийн байдал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлснээр 2,000 шахам алба хаагч орон сууцтай болсон байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Геолгич · [202.131.243.190] · 2018/01/12

    Болж байна ш дээ төрийн албан хаагчид. Малчин гуа газар хөдлөж байшин байшин нурахгүй ээ. Санаа зоволтгүй. Монгол ийм юм болж байгаагүй. Тэгээд нэг дор орсон айлууд хэдэн жилийн дараа ганц нэгээрээ тараад явчидаг юм. Хүмүүсийн амьдрал үргэлж дээшлэнэ шүү.


  • uyach · [59.153.114.240] · 2018/01/11

    GAZAR XUDULJ BAISHIN NURVAL NEG DOR 180 TSAGDAA NURANGAND DARUULJ UXEX YUM BAINA DAA> YAG OTGONTENGER XAIRXANAAS BUUNUURUU NURJ UXDEG SHIG,,,,,,,,,,, TIIMEES TARAAN BAIRLUULAX XEREGTEI SHUU,,,,,, bagsh nariin bair,,,, tsagdaa nariin bair,,, ontsgoi baidaliin alban xaagchidiin bair gej NEG DOR BUUNUUR NI ORUULJ BOLOXGUI EE TURIIN 3-n UNDURLUGIIN XAYGIIG MEDDEG XUMUUS NI ENE SANALIIG DAMJUULAAD UGUUREI BI MALCHIN XUN ENE XEMJEEND L SETGEGDELEE ULDEEXEES TSAASH YABUULJ MEDEXGYU EE


  • Зочин · [202.55.191.42] · 2018/01/11

    Маш сайхан мэдээ байна. Цагдаагийн алба хаагчид тохилог сайхан байртай болбол тэнд урам зориг орж ажлаа өшөө сайн хийж гүйцэтгэнэ. Ар гэртээ санаа зовох нь багасана.