fbpx Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
26 минут 29 секунд

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

АН-ын гишүүн Ц.Уянгатай ярилцлаа.

Сонгуулийн улстөр эхэлчихлээ. Сонирхолтой нь УИХ-ын 2024 оны сонгуулийн улстөрийн халуурлыг эрх баригч намын дарга өөрөө эхлүүлж байх юм. Тодруулбал “Улаанбаатараас ярьж байна” нэртэй хоёр цуврал нэвтрүүлэг гаргалаа. Мэдээж сонгуулийн сурталчилгааны шинжтэй байна. Гол яригдаж байгаа сэдэв нь Ц.Элбэгдоржийн булхай луйвар ба МоАХ-ы анхны Ерөнхий зохицуулагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудлыг голчлон ярьж байна. Таны хувьд нийгмийн сүлжээнд энэ талаар байр сууриа дор бүр нь илэрхийлж байгаа. Гэхдээ эрх баригчид яагаад ийм нэвтрүүлэг хийж, сэдэв нь Ц.Элбэгдорж ба С.Зоригийг хөнөөсөн хэрэг байгаа юм бол гэдэг талаар байр суурийг нь дэлгэрэнгүй сонсохыг хүссэн юм...

Үүнийг ганц би ч биш, бүгд харж байна. Эрх баригч нам хоёр сонгууль дарааллан ялж, найман жилийн хугацаанд маш их ажил, бүтээн байгуулалт, шинэчлэл хийх боломжтой урт хугацааг өнгөрөөлөө. Хүнээр ярих юм бол 10 настай жоохон хүүхэд 18 нас хүрээд амьдралаа сонгох мөчлөг дээр ирчихлээ. Иймээс ч МАН-ныхан Засгийн эрх барьж байх хугацаандаа ийм зүйлүүдийг хийлээ гээд ярьж байх ёстой. Гэтэл залуучууд нь ирээдүйдээ ямар ч итгэлгүй, амьдралынхаа талаар ямар ч төсөөлөлгүй болчихсон учраас улсаасаа дайжиж байна. Тэр байтугай дунд насны хүмүүс нь ч үлдсэн насаа аятайхан орчинд өнгөрөөчих юмсан гээд гадагшаа явцгааж байна.

Ийм учраас нийгэм тэр чигээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ыг эсэргүүцэж, зэвүүцэж байна. МАН-ын зарим гишүүд нь ч “Арай дэндлээ. Манай нам энэ удаа ямар нэгэн байдлаар унахгүй л бол шинэчлэгдэхгүй нь, урд өмнө үзэгдээгүй, улстөрийн соёлд байгаагүй дарангуйллын зүйлүүд гарлаа. Үүнийг эсэргүүцэж, намынхаа эсрэг санал өгнө” гэж ярьдаг болсон байна. Тэгэхээр нийгэмд үүсээд байгаа энэ бухимдлыг айдсаар буюу үлгэр зохиож, сенсациар, ямар нэгэн аюултай дайсан гаргаж ирээд, тэр дайсны эсрэг хамтдаа тулалдая, би та нарыг дагуулаад явья, надад толгойг нь цавчих сэлэм байна гэсэн зүйл зохиох замаар ашиглаж, УИХ-ын сонгуульд орьё гэсэн сценари хийгээд явж байна. Төөрсөн ах дүүсээрээ нийлж кино зохиогоод, улстөрийн сонгуулийг кино гэж харж байгаа юм байлгүй. Өнгөрсөн хугацаанд ч “Женко” Х.Баттулга гэх мэт хүмүүсийн пи ар ч киногоор явж ирсэн. Үр дүнд нь нийгэм хэд хуваагдаад, үндэсний эв нэгдэл алдагдаад, эрүүл саруулаар ярих бололцоогүй болгосон арга нь Л.Оюун-Эрдэнэд уламжлагдаад явж байна.

Өөрөө баатар болох зорилготой зохиол бичсэн юм байж. Уг кинондоо атгаалжин хар мангас буюу дайснаараа яагаад Ц.Элбэгдорж гэдэг хүнийг сонгосон юм бол?

Өнгөрсөн найман жил эрх барьсан МАН-ын алдаа дутагдал, зөрчлийг ярьж, сонгуулийн уур амьсгалыг оруулах ёстой улстөрийн хүчин уг нь АН шүү дээ. Эзэн биегүй мангастай тулалдаж буй баатрын дүр зохиож, авлигатай тэмцэж байна гэдэг кино хийсэн нь үр дүнгүй болсон. Тэр нь АН-ын сэтэртэй хэдэн хүний талаар хэрэгтэй, хэрэггүй сэжүүр гаргаж ирээд, яллаж байгаа нэрээр шүүхийн процесс явуулсан. Гэтэл сонсгол гэгчээрээ гаргаж ирсэн хамгийн том хулгайчид нь МАН-ынхан л байсан шүү дээ. Түүнийг нь бид ч биш, өөрсдөө л дэлгэсэн. Тэд нар хаачсан юм? “Шударга тав” гээд байсан хүмүүсийн нэг нь хулгайчдын дотор нь явж л байна. Нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг худалдаж аваад сарниулсан. Тухайн үед хүмүүс үр дүн хүлээж байсан. Одоо сонгууль дөхөөд хүмүүс молигдуулснаа мэдлээ. Д.Амарбаясгалан гээд нүүрсний картелийн боссын хөлд суудаг соёлтой нам байсан. Татаж унагаах гээд бөөн юм болоод байсан. Тохирсон юм уу, картелийг нь булаагаад авчихсан юм уу? Нөгөөх нь одоо хоршоо гээд инээж ханиагаад явж байна. Тэгэхээр эд нар хулгай хийдэг эрхээ зохицуулж авсан байна гэж харагдаж байгаа. Энэ бүх хулгайг нууц болгосон Ерөнхийлөгч асан хүн чинь хаана байна? Шалгагдаж байгаа юм уу? Энэ бүхнээ тодорхой ярихын оронд надад шүүхийг өг гэж л орилоод байгаа биз дээ. Эцэст нь эзэн биегүй баахан аймар хүмүүстэй би тэмцэж байна гэж яриад байдаг.

Л.Оюун-Эрдэнэд бүх эрх мэдэл байгаа шүү дээ. Яг ямар хүмүүсийг шийтгэх гээд шүүх нэхээд байгаа юм бэ? Хөгжлийн банкны хэргээр хэн ял авсан юм? Тухайн үед гадаадад сургууль төгсөөд ирсэн, АН-ын үед ажиллаж байсан хэдэн хүнийг шийтгээд, шоглож байгаа юм уу? Айлгаж байгаа юм уу? Гэтэл хамгийн том зээлүүдээ МАН хуваагаад авчихсан байгаа биз дээ. Ахиад л нөгөө экс Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүмүүсээрээ дамжуулаад, өөрийн бус үйлдлээр хэдэн арван тэрбумаар нь авчихсан. Тэд нарыг яагаад шалгадаггүй юм? Улстөрийн байдал ийм маягаар тогтох юм уу? Сайнаар бодоод УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялагдаад, АН ялчихлаа гэж бодоод үзье. Тэгвэл АН ажил хийхгүй, өмнөх хэргүүдийг гаргаж ирээд, улстөрийн хонзон авах гээд яваад байх уу? Ногоон автобусны хэрэг гээд гарсан. Тусад нь бүхэл бүтэн сайд томилоод, эрх ямбаа эдлээд, түүхэндээ байгаагүй их мөнгө буюу 318 тэрбум төгрөгийг парк шинэчлэлт хийнэ гэж авсан. Д.Сумъяабазар нь гарын үсгээ зураад, Ж.Сүхбаатар нь нотлоод Сангийн яамнаас мөнгөө авсан. Гэтэл одоо бүгдээрээ надад хамаагүй гээд дуугараад байна. Тэгвэл яах гэж сайд болсон юм? Яах гэж УИХ-ын гишүүнээсээ татгалзаад, Үндсэн хууль зөрчин байж, зургаахан сар харчих гээд хот дээр очсон юм бэ? “Тэнүүн Огоо”-гийн паркыг аваад, өр хаагдсан гээд, хулгайн систем нь энэ чигээрээ үлдээд цаашаа явах юм уу? Үүнийгээ ярих ёстой байтал хаа хамаагүй 1996 оны юм яриад явах юм. Өрөвдмөөр ч юм шиг, гутармаар ч юм шиг ийм Ерөнхий сайд байх хэрэгтэй юм уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа системийн авлига гэх зүйл бий болсон. Үүнийг угсарсан хүн нь Ц.Элбэгдорж. Тийм учраас Ц.Элбэгдоржид хариуцлага тооцох замаар системийн авлигыг таслах гээд яриад байгаа шүү дээ?

Нэг хонгилын талаар яриад байгаа шүү дээ. Гэтэл Ц.Элбэгдорж нь яваад долоо, найман жил болчихсон. Хонгил гэж аймар зүйлийг Ц.Элбэгдорж эзэмшээд байгаа учраас түүнийг дийлэхгүй байна гэх гээд байна лээ. Тэр хонгилын түлхүүр Ц.Элбэгдоржид байгаа учраас булаагаад, өөрөө авмаар байна гээд байгаа юм уу? Гэтэл Ерөнхийлөгч нь МАН-аас, Ерөнхий сайд нь МАН, УИХ-ын дарга нь МАН-ынх биз дээ? УИХ-ын 76 гишүүний үнэмлэхүй олонхи нь тэр чигээрээ МАН-ынхан байгаа биз дээ. Тэр хонгилоо нураамаар байгаа бол нураачихна л биз дээ. Яагаад Ц.Элбэгдорж гээд яриад байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

Шүүхийн систем нь Үндсэн хуулиараа хамгаалагдаад Ерөнхийлөгчийн мэдэлд байна. Яг юун дээр Ц.Элбэгдорж саад болоод байгаа юм? Ц.Элбэгдорж муухай хүн байж болно. Би хамгаалах гээд байгаа юм биш. Бүгдээрээ нийлээд Ц.Элбэгдоржоос салаад Монгол Улсаа хөгжүүлэх процессоо гаргаад ир л дээ. Амаараа л нэг юм яриад байх юм. Хэдэн жил ийм кино хийлээ. Бид буцаад диктатур руу орох нь. Дургүй хүнээ юутай ч хамаагүй холбож, олон нийтэд хаяж өгөөд, цаазаар авья гэдэг үгийг олон нийтээр хэлүүлж, тэр цаазлах сүхтэй хүн нь өөрөө гэдгээ харуулах тоглолт яваад байна. ҮАБЗ-ийг сүүлийн найман жил хэн бүрдүүлж байгаа билээ? АН-аас хүн байгаа юу? Өнгөрсөн 34 жилийн хугацаанд АН дангаараа засаг барьж үзсэн юм уу? Хонгил угсраад явах урт хугацаа байсан юм уу?

Д.Мөрөн, Ц.Нямдорж гэж хүмүүс С.Зоригийн хэрэг яриад гарч ирсэн. Хэдэн удаа тэр ажлын хэсгийг өөрчилсөн билээ? Ц.Элбэгдорж өөрчилчихсөн юм уу? Бүх юм нэгтгэгдээд, базагдаад дүгнэгдээд ирэхээр очоод самардаг нэг хүнтэй. Тэр нь Ц.Нямдорж. Яг ямар асуудалтай юм. Өнгөрснийг орхия. Одоо Л.Оюун-Эрдэнэ гэж Ерөнхий сайд ҮАБЗ-өө хуралдуулаад ил болгохын оронд Х.Нямбаатараа хөтөлж гүйсэн биз дээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэзээнээс сэжигтэнгээр татаж эхэлсэн гэдгийг гаргаад ирвэл олон зүйл ойлгомжтой болно шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ яагаад түүнийг ил болгохоос айгаад байгаа юм. Гэмт хэрэгт огт холбоогүй хүмүүсийг гүжирдсэн байна гэдэг нь шүүхээр тогтоогдсон юм уу? Нэг айлын таван хүнийг нийлээд шатаасан гэдгээ тэр гурван хүн өөрсдөө хүлээсэн биз дээ? Үйлдлээрээ үзүүлээд, нотлох баримтаар тогтоогдчихсон шүү дээ. Тэр хэрэг хамаагүй юм уу?

Би худлаа ярихгүй л гээд байдаг. М.Энхболдыг л зайлуулчихвал Монгол Улс авлигагүй болоод, хөгжих гээд байна гэсэн, яасан? Би ямар ч албан тушаал дээр очихгүй гээд байсан биз дээ. Бөөн жагсаал болоод өөрөө Ерөнхий сайд болсон. Ер нь төрийн эрхийг хууль бус аргаар авч байсан хүн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн боллоо, Монголын түүхэнд үлдэх сайн зүйл хийе гэж боддоггүй юм гэхэд замбараагүй хэдэн хуулийг цэгцэлье гэж бодож болоогүй юм уу. Л.Оюун-Эрдэнийн арчаагүй байсан гэдэгт Ц.Элбэгдоржид нялзаагаад, С.Зоригийн хэргийг наагаад Л.Оюун-Эрдэнэ гоё харагдах уу? Улстөр гэж кино, жүжиг зохиодог биш, бодлого уралдуулж, хөгжил ярьдаг болмоор байна. Нийгэм үүнийг хүсэж байна. Биднийг нэгдмэл байлгахгүй, хоорондоо ойлголцдоггүй байлгахын тулд хар масс, хотынх, хөдөөнийх гээд хуваагаад байна. Юу ч бодуулахгүй, кино үзүүлж, айлгаад байхаар эрүүл саруул яриаг хүлээж авах чадваргүй болчихоод байна шүү дээ. Бүр технологи шүү дээ. Түүнээс биш хар масс гээд байгаа хүмүүсийн буруу биш. Хөндлөнгөөс хэлэлцүүлж ойлгуулдаг хүмүүсийг нь яриулахгүй гутааж, хааж боогоод, бэлэн хоол энэ байна. Үүнийг л ид гэдэг мэдээлэл өгөөд байна.

Ц.Элбэгдорж муу хүн байж болно. Танд таалагдахгүй байж болно. Тэглээ гээд бид чулуу авч шидээд цаазлах малан сүрэг болох ёстой юм уу? Бусдад таалагдахгүй зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Н.Алтанхуяг өнөөдөр Ц.Элбэгдорж муу хүн гээд яриад байна. Гэтэл тухайн үед хэн Н.Алтанхуягийг хамгаалж байлаа? Ц.Элбэгдорж л биз дээ? Харин заналтайгаар огцруулна гээд явж байсан хүн нь хэн билээ дээ? Бүх зүйлийг ардчилал замбараагүй, муухай болгож байна гэж ярих боллоо. Ардчилалгүй явсан үе байгаа шүү дээ. Тэр үед хэний зөв байсан юм бэ? Ганцхан хүний л зөв, бусдынх нь буруу байсан биз дээ? Хэдийгээр зарим зүйл дээр ядаргаатай мэт боловч хүн төрөлхтөн өнөөдөр хэн нэгнийг харгис байдал руу оруулахгүй гэж тогтсон систем нь ардчилал шүү дээ. Эрх мэдэл хэт төвлөрөөд ирэх нь сайн хүн байсан ч мангас болгодог юм байна, энэ системээр явж болохгүй нь гээд ирсэн биз дээ? Сүүлдээ бүх зүйл ард түмний өмч гээд хувийн өмчид халдах, дээрэмдэх зүйл хийдэг боллоо. П.Цагаан, Ц.Элбэгдорж гэж хоёрхон хүн биш шүү дээ.

Энэ чинь Монгол Улсын хуулийн этгээд. Бүх зүйл нь бүртгэлтэй. Тэр бүртгэл дээр нь хэн байгаа юм? Гаргаад үзүүлчих л дээ. Цахим Монгол боллоо гээд бахархаад байсан биз дээ? Гэтэл тэгэхгүйгээр, огт өөр юм болгоод, хэрүүл болгоод байх юм. Тэгэхээр над шиг хүмүүс нь хэрэв мунхаглал л дийлэх юм бол би ч мунхагаар үзье гэдэг байдал руу оруулж байна. Ганц би ч биш. Энэ нь бидний харилцаанд хортой, муу зүйл гэдгийг мэдэж байгаа ч муухайгаар ч хамаагүй, ямар нэгэн байдлаар зогсоо шаардлага байна. Гэхдээ үүнийг зөв зүйл гэж би хэлээгүй. Уг нь хамгийн найдвартай, итгэж болох нь манай Засгийн газар байх ёстой. Гэхдээ Засгийн газар гэдэг нь бидний дарга биш, бидний томилсон менежмент хийгээд явж байх ёстой хүмүүс шүү дээ. Сонгууль бүр дээр луйвардаж, нэг тал хэт олонхи болж явсаар байгаа өнөөдрийн бүх заваан зүйл бүрэлдчихлээ. АН засагт байх үед ч эрх мэдлээ ашигласан тохиолдлууд гарч байсан. Гэхдээ л АН засаглаж байх хугацаанд бүтцийн хувьд засагдаад, реформын шинж чанартай зүйлс нь шийдэгдээд явдаг. Төгс төгөлдөр биш хэдий ч шийддэг байсан.

Яриагаа “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээр эхэлсэн учраас энэ нэвтрүүлэгтэй холбоотой асуултаар дуусгая гэж бодож байна. Энэ нэвтрүүлгийн хоёр дахь дугаарт С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон. Энэ хүний яриаг та хэрхэн дүгнэж байна вэ? Мөн нэг сонирхолтой зүйл нь тэр нэвтрүүлэг гарах өдрийн өглөө нь МоАХ-ы дарга Х.Баттулга С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн. Энэ үеэрээ манай намын залуучууд, гишүүд Ц.Элбэгдорж, С.Баярцогт тэргүүтэй хүмүүс АН-аас гарахгүй бол саналаа өгөхгүй гэж байна лээ гэж ярьсан. Та АН-ын гишүүн болоод удаагүй байгаа. АН доторхи уур амьсгал ямар байгааг анзаарч байгаа байх. Үнэхээр Х.Баттулгын хэлсэн шиг зүйл ажиглагдаж байна уу?

Сүүлийн асуултаас нь эхэлж хариулья. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “Херо” Б.Баатар гэдэг хүмүүсийн гурвал хэзээ ч салахгүй нь ойлгомжтой. Бусад нь зүгээр л дагавар бүтээгдэхүүн. Энэ хүмүүсийн л улстөр явж байгаа. Энэ хүмүүсийн улстөрийн гол дэмжлэг, ар тал нь гадны буюу Оросын нөлөөлөл байгаа. Тэгж үздэг. Түүнийгээ ч илэрхийлдэг. Улаан цайм Оросыг л дагах ёстой, Орос л бидний аврал, бараг л Оросын эрхшээлд орсон ч яах вэ гэдэг хүмүүс. Түүнийгээ түүхийн, ахан дүүсийн гэх мэт асуудлуудтай хольж ярьдаг. Сүүлийн үед дэлхий нийтийн нөхцөл ч өөрчлөгдлөө. Орос Улс ч ардчилсан нэртэй боловч нэг хүний хяналтанд орчихлоо шүү дээ. Бүх шийдвэрийг В.Путин гэж хүн гаргадаг.

Бидний хувьд Украиныг хамгаалаад байгаа юм биш, Монгол, Украин хоёр улсын статус яг ижилхэн. Украиныг ингэж чадаж байгаа юм чинь бидний халдашгүй дархан статус ямар ч баталгаагүй болчихлоо. Тийм учраас хамгаалалтын балансыг хаанаас олох вэ? гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. Оюутолгой болон бусад төслүүдээ манай улс хэтэрхий пи ар хийж эхэлсэн. Ингээд гэнэт биднийг буцаж анхаараад, бидэнтэй бидэнгүй хөгжих нь, манай хяналтанд байх ёстой, нөлөөний бүсэд дураараа орж ирлээ гэдэг байдлаар Х.Баттулгыг маллаж гаргаж ирээд, хамаг юмыг бужигнуулж хаясан. Ардчиллыг бага ч гэсэн мэдэрч байсан, хөгжүүлж байсан үед ил цагаан дайрч орж ирсэн. Төмөр зам ч барьж болохгүй, эрчим хүчний ажил ч хийлгэхгүй, шатахуунаараа ч хараат байлгалаа. “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл гэдэг хүн амьд байхдаа нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэхэд нь “Женко” яаж дайрлаа. Бараг л “Петровис”-ийг булааж авах дээрээ тулж байж тэр төслийг нураасан. Сүүлийн 10 жилийн турш үндсэрхэг нэртэй фашист шахуу хүмүүс хэвлэлийн хурал хийгээд л , Х.Баттулгын бараг ивээлд шахуу хажууд нь гарч ирээд, нийгэм тэр аяараа чи хужаа гээд л байдаг болсон.

Та нар санаж байгаа бол Украин яг ингэж эхэлсэн шүү дээ. Нацистуудаа дэвэргээд, давраагаад эхэлсэн. Дараа нь иргэд болон нацистуудын хооронд мөргөлдөөн гарвал иргэнээ хамгаалах гэж байна, өмчөө хамгаалах гэж байна гээд, та нарт бид л энхтайвныг авч ирнэ гэдэг дэвсгэрийг бэлдээд байгаа юм уу? Муу ч гэсэн гэртээ хоорондоо л хэрүүлээ хийе. Бид өмнө нь чи дайсан, би дайсан гэж хэрэлддэггүй байсан шүү дээ. Зөв буруу гэж л, хамт амьдрах гэж байгаа учраас дотроо маргалддаг байсан. Өнөөдрийнх шиг тэрийг ална, энийг авчраад цаазлая гэдэггүй байсан. Энэ байдлаараа Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдорж бол алуурчин гэж гүтгэж байгаад авчраад, нөгөө цаазын ялыг сэргээ гээд байгаа хүмүүсийн хүсэлтээр гудамжинд гаргаад алах юм байна л даа. Үүнийгээ Ц.Элбэгдорж үхчихвэл систем цэвэрлэгдээд, авлигагүй болно гэж ойлгуулах гээд байх шиг байна. Үүнийгээ албан ёсоор илэрхийлж байгаа нь Б.Булганыг яриулсан “Улаанбаатараас ярьж байна” гэдэг нэвтрүүлэг. Х.Баттулга л АН-д байгаа цагт ялна. Нөгөөдүүл байх юм бол АН юу ч биш шүү. Орос болон Х.Баттулгыг хүлээн зөвшөөрч, бусад нь хамаагүй гэсэн. Орос том гүрэн, үгэнд нь орохгүй бол яаж ч чадна гэдгээ хэлсэн. Нэгдүгээр анги дээр нь Л.Оюун-Эрдэнэ бид ардчиллыг хамгаална, тийм учраас АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах санаатай байгаа, дэмжиж ажиллана буюу өөрөөр хэлбэл “Женко” бид хоёр засаг барина. Тэнд МАН ч гарахгүй, АН ч гарахгүй, өөрөөр байх юм бол Орос ах нар ирнэ гэдгээ л хэлж байгаа юм. Яг л Путины аргаар явж байна. Нөгөө “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн гуравдугаар анги нь удахгүй гарах юм гэсэн. Энэ бол Улаанбаатараас яриад байгаа юм биш ээ. Москвагаас хэлж байгаа үгийг дамжуулж байгаа л хүмүүс.

Нэгдүгээр анги дээрээ Л.Оюун-Эрдэнэ хүнийг гүтгэж, бараг л Ц.Элбэгдорж С.Зоригийг алчихсан гэж хэлээд, хүмүүс эргэлзэж байтал Б.Булган гарч ирээд Да.Ганболд муухай, С.Баярцогт муухай, Лу.Гантөмөрийг бүр хүлээн зөвшөөрөхгүй, Оросуудын хэлж байгаагаар наад намаа “Женко” Х.Баттулгад өг гэж яриад дуусгасан. Ахиад л Москвагаас ярьсан. Үүн дээр л үндэсний нэгдэл байх ёстой. Ямар нэгэн нам хамаагүй. Оростой өрсөлдөөд, зэвсэг үйлдвэрлээд, хөгжих гээд байгаа юм биш шүү дээ. Зүгээр гэртээ галаа өөрсдөө асаачихмаар байна. Дандаа хажуу айлын хаалгаа тогшиж зөвшөөрөл авмааргүй байна. Хэрэгцээтэй томоохон бүтээн байгуулалтууд дээрээ өөрсдөө хөрөнгө оруулж чадахгүй байгаа учраас гуравдагч хөрөнгө оруулагч улсын эрх ашгийг татаж байж л чадамжаа сайжруулна шүү дээ. Тэгэхээр л наадуул чинь улсыг маань эзэлчихлээ, газар шороогүй болголоо гээд эхэлдэг. Бид эх сурвалжгүйгээр мэдээлэл гаргах юм бол хариуцлага хүлээдэг шүү дээ. Сошиалд зүгээр Данх гэхээр Л.Оюун-Эрдэнийг данх гэлээ гээд торгодог, Женког жонхуу гэхээр яллах гээд л байдаг.

Л.Оюун-Эрдэнэ санаанд орсноо яриад, чалчаад, хүнийг гүтгээд, тэрийгээ мөнгө төлөөд бүх телевизээр орон даяар цацаад, тархи угаалт явуулж байна. Оросуудын дарамтанд орчихдог юм уу? Эрх мэдлийн амтанд орчихоор юу ч хамаагүй хийж, ард түмнээ бутаргаад, дайн болсон нь эрх мэдэлдээ байх ёстой гээд улайрчихдаг юм уу? Л.Гантөмөрийг БСЗ-гийн сантай холбоотойгоор балбаад л байсан. АН-ын хамааралтай есөн хүн л авсан байна гэж гарч ирлээ. Гэтэл МАН-аас 56 хүн байна. Л.Гантөмөр зээл авснаараа буруутай юм бол нөгөө 56 хүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ? яаж муухай харагдуулах вэ? гээд л сэвээд байна. Л.Энх-Амгалан гэж сайд өнөөдрийг хүртэл БЗС-гийн талаар нийгэмд зөв ойлголт өгөх мэдээлэл гаргаж ярьсан уу? ядаж ганц мэдэгдэл хийсэн үү? Бүх юм ардчиллаас болсон гээд ардчиллыг муулаад байгаа мөртлөө үр ашгийг нь нөгөө муулуулаад байгаа хүмүүс нь хүртээд, БЗС-гаас зээл аваад, Харвардад нь сурч ирчихээд Оюутолгойг зайлуулна гээд явж байна. Зүүний үзэлтэй байж болно. Соцдек үзлээрээ ярьж болдоггүй юм уу? Харвард төгсөөд тэнэг болчихдог юм уу? гэхээр МАН-д орсон хүмүүс нь л тэнэг байна. Геополитикийн хувь энэ хоёр том улсын дунд оршиж байгаагаараа ардчилалд ээлтэй улсуудын анхаарлыг татаад, тэдний хамгаалалтыг аваад явж байх бололцоотой шүү дээ. Тэдний хүсэл бол энэ хоёр том гүрний дунд нэг ардчилал байх ёстой гэж л харж байгаа. Бид өөрсдийгөө хаана байршиж байгаа гэдгээ маш сайн харах хэрэгтэй. Монгол Улсад ардчилал ямар замаар, ямар байдлаар хөгжиж байна гэдгээс хамаарч Орос болон Хятадын задрал маш их явагдана. Үүн дээр л бид гуравдагч хөршийн анхаарлыг татах гээд байгаа болохоос биш бид нарыг тэд тоохгүй шүү дээ. Далайд гарцгүй, хамгийн хүйтэн, хуурай улс шүү дээ.

Ярилцсан М.Гал

SONIN.MN

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?
 
“Туйлбаргүй“ Д.Энхтүвшин ажлаа өгөөд сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдэв
“Туйлбаргүй“ Д.Энхтүвшин ажлаа өгөөд сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдэв

Шинэ мэдээ

“Туйлбаргүй“ Д.Энхтүвшин ажлаа өгөөд сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдэв

“Туйлбаргүй“ Д.Энхтүвшин ажлаа өгөөд сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдэв

Сонгуулийн шоу: Багаараа сонгогдоод ямар ч ид шидгүй, хэрсүү байцгаая!

Сонгуулийн шоу: Багаараа сонгогдоод ямар ч ид шидгүй, хэрсүү байцгаая!

МАН жагсаалтаа толгой сайтад биш “бурханы хүү“-д өгчээ

МАН жагсаалтаа толгой сайтад биш “бурханы хүү“-д өгчээ

Л.Оюун-Эрдэнэ: Айх хэрэггүй, тэртэй тэргүй үнэн ялна

Л.Оюун-Эрдэнэ: Айх хэрэггүй, тэртэй тэргүй үнэн ялна

Өмгөөлөгч Г.Жалбуу: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг сурталчилдаг хэвлэлийг торгох заалтыг зөрчлийн хуульд оруулах ёстой

Өмгөөлөгч Г.Жалбуу: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг сурталчилдаг хэвлэлийг торгох заалтыг зөрчлийн хуульд оруулах ёстой

Ч.Өнөрбаяр: Хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй асуудал

Ч.Өнөрбаяр: Хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй асуудал

Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл

Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл

Ч.Хүрэлбаатар Монгол төрийн сайдын албыг гутаалаа

Ч.Хүрэлбаатар Монгол төрийн сайдын албыг гутаалаа

Сонгуулийн луйврын анхны маргаан “Морьтой Аравт“-ын тойргоос гарлаа

Сонгуулийн луйврын анхны маргаан “Морьтой Аравт“-ын тойргоос гарлаа

Н.Хүрэлбаатар СХД-т хамт дэвшиж буй багийнхныгаа муухай харагдуулж байна

Н.Хүрэлбаатар СХД-т хамт дэвшиж буй багийнхныгаа муухай харагдуулж байна

Дараагийн Месси Монголоос “төрөх” ч юм бил үү?

Дараагийн Месси Монголоос “төрөх” ч юм бил үү?

“Комедиан“ Д.Амартүвшин жийгдэж эмч Т.Цэрэнтогтохыг сонгожээ

“Комедиан“ Д.Амартүвшин жийгдэж эмч Т.Цэрэнтогтохыг сонгожээ

2024 оны УИХ-ын сонгууль: Намуудын сонирхол, сонгогч олны горьдлого...

2024 оны УИХ-ын сонгууль: Намуудын сонирхол, сонгогч олны горьдлого...

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

Баабар: Путины саналаас Хятад яагаад татгалзав?

Баабар: Путины саналаас Хятад яагаад татгалзав?

Л.Оюун-Эрдэнэ: Хоёрхон кэйс ярья

Л.Оюун-Эрдэнэ: Хоёрхон кэйс ярья

Судлаач Ганаа: Залуужуулахын сайн муугийн тухай

Судлаач Ганаа: Залуужуулахын сайн муугийн тухай

Сэтгүүлчийн тэмдэглэл: Өндөрхааны оройгоос

Сэтгүүлчийн тэмдэглэл: Өндөрхааны оройгоос

Х.Нямбаатар: Номингийн Баярсайхан үе үеийн нийслэлийн засаг даргад авлига өгч Хан-Уул дүүрэгт олон газар авсан

Х.Нямбаатар: Номингийн Баярсайхан үе үеийн нийслэлийн засаг даргад авлига өгч Хан-Уул дүүрэгт олон газар авсан

Д.Бат-Эрдэнэ: Хэн нэгний постыг шэйрлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй

Д.Бат-Эрдэнэ: Хэн нэгний постыг шэйрлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй

Ц.Гантулга: Монгол Улсын гадаад өр 35 тэрбум $, Элон Маскийн урамшуулал 56 тэрбум $

Ц.Гантулга: Монгол Улсын гадаад өр 35 тэрбум $, Элон Маскийн урамшуулал 56 тэрбум $

Буруу тогтолцоо: ХУД УРГААРАА ТӨРИЙН СЭНТИЙД СУУХААР НЭР ДЭВШИЖ БУЙ НӨХДҮҮД

Буруу тогтолцоо: ХУД УРГААРАА ТӨРИЙН СЭНТИЙД СУУХААР НЭР ДЭВШИЖ БУЙ НӨХДҮҮД

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна

Өчигдөр гэр бүлийн хоёр мотоциклтой зорчих үеэр аянгад өртөж, эхнэр нь нас баржээ

Өчигдөр гэр бүлийн хоёр мотоциклтой зорчих үеэр аянгад өртөж, эхнэр нь нас баржээ

ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа: С.Зоригийн хөшөөтэй газрыг 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна

ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа: С.Зоригийн хөшөөтэй газрыг 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна

76 гишүүнтэй сүүлчийн парламент

76 гишүүнтэй сүүлчийн парламент

Сурагчаа зодсон багшид хорих шийтгэл оноожээ

Сурагчаа зодсон багшид хорих шийтгэл оноожээ

Д.Баярхүү: Хэтрүүдоржийн ядуурал

Д.Баярхүү: Хэтрүүдоржийн ядуурал

ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Намуудын сонгуулийг тэд “найруулна”

Намуудын сонгуулийг тэд “найруулна”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​