fbpx Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 1 секунд

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ сарын 19-нд УИХ баталсан. Дагаад хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулах төслүүд ч батлагдсан.

Энэ хууль, хуулиудын өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор стратегийн ач холбогдол бүхий ордын хуульд заасан хувь хэмжээг Үндэсний баялгийн санд авах ажил хийгдээд эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Эрдэнэтийн овоолгыг эзэмшдэг “Ачит Ихт”-ийн 34 хувийг авах шийдвэрийг гаргасан. Араас нь Цагаан суваргын орд яригдаад эхэллээ. Гэхдээ тус ордыг эзэмшдэг МАК компани “…34 хувиа өгөхгүй” гэсэн байр суурьтай байгаа бололтой. Учир нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахын өмнөхөн МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Н.Нямтайшир “…Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд өргөн барьсан хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг сайн бодох ёстой. Хуулийн төсөлд заасан 20 хувиас дээшгүй буюу хяналтын багцгүй, олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл хөрөнгө оруулалт санхүүжилт босгох боломжгүй.

Мөн уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа зэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй байх, ер нь бол салбарын хөгжилд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өөр нэг хүчин зүйлийн тухай би бас хэлэхийг хүсч байна.

“Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх сонсголын үеэр төрийн албан хаагчид, бизнес эрхэлж байгаа аятай маш их хөрөнгөжсөн болохыг бүх ард түмнээрээ л харсан. Хуулийн төсөлд тусгагдсан хувьцаагаар дамжаад мөнгө угаах хэлбэр рүү шилжчих вий, гадныханд стратегийнхаа ордын хувьцааг шууд болон дам байдлаар алдчих вий гэдгийг л сайтар бодож, зохицуулах ёстой юм шүү. Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” гэсэн сонсгол бүү болоосой гэдгийг л анхааруулмаар байна” гэж байсан юм.

Тэгвэл тус компанийнхан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар үүсэж буй асуудлаар Цэцэд хандахаар зэхэж байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр, энэ хуулийг “түдгэлзүүлэх”-ээр Цэцэд хандах гээд зөвлөх үйлчилгээний томоохон компаниудтай хамтарч ажиллаад эхэлжээ.

Ер нь бол Цагаан суваргын асуудал одоогоос арваад жилийн өмнө Цэцээр шийдэгдэж байсан түүх бий. УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний “…Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолоор “…Тус ордод төр хувь эзэмших шаардлагагүй” гэж шийдсэн. Харин тухайн үед УИХ-ын дэд дарга Л.Цог “…Энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэсэн маргааныг Цэцэд гаргасан. Цэц 2015 оны тавдугаар сарын 20-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “…Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Тэгэхэд Цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Н.Жанцан, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдсэн байдаг. Тэгж Цагаан суваргын орд хувийн компанид үлдэж байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед УИХ-ын тогтоолыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүний гомдлоор маргаан үүсэж байжээ.

Тэгвэл энэ удаад МАК өөрөө Цэцэд хандах бололтой. Ингэхээр тун удахгүй Цэц дээр Цагаан суваргын асуудлаар төр, МАК хоёрын хооронд томоохон маргаан үүснэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн хууль Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг Цэц дүгнэхээр болж байна. Нэг үгээр хэлбэл, “…Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Үндэсний баялгийн санд ирэх үү” гэдэг асуудал яригдана.

Дашрамд хэлэхэд, арваад жилийн УИХ дээр, Цэц дээр гаргасан шийдвэрүүдийн ард ноцтой “үйл ажиллагаа” явагдсан гэдэг албан бус мэдээлэл байдаг. Одоо ч яригддаг. Гэвч тэр мэдээллийг хууль хяналтынхан албан ёсоор олон нийтэд зарлаагүй өдийг хүрсэн юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй
Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​