ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өчигдөр нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Тодруулбал,
- Афганистанаас иргэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолоочийн шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ бүгд сөрөг гарлаа.
Афганистанаас эх орондоо ирсэн энхийг сахиулагчдаас 53-т нь коронавирус илэрсэн байна.
Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан сайн мэдээ байна. Тодруулбал, 26 настай коронавирусийн халдвар авсан эрэгтэй 26 хоног, 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт 287 тохиолдлоос 213 нь эдгэрч эмнэлгээс гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа. Үүний 62 хүний биеийн байдал хөнгөн, 12-ийх нь биеийн байдал хүндэвтэр байна. Мөн эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа” гэв.