Өргөө амаржих газраас ХӨСҮТ руу коронавирусийн халдвартай эхийг зөөвөрлөх үйл ажиллагаа, түүнийг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тусгаарлагдсан эх, нярайн талаар тайлбар өгчээ. Тэрээр “Амаржсан эмэгтэйг тээвэрлэж ирэхээс өмнө нөхөр нь нэг өрөөнд тусгаарлагдах хүсэлтээ гарагсан. Энэ дагуу эх нярайн өрөөнд нөхрийг нь оруулж тусгааралсан байгаа. Одоогоор тэдний 10 настай хүүг тусгай өрөөнд оруулсан. Яваандаа хамтад нь тусгаарлах арга хэмжээ авна. Амаржсан эхийн бие хэвийн байна” гэжээ.
Одоогоор энэ асуудалд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд цалин бууруулах арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: shuurhai.mn