fbpx Монгол гэрийн баруун урд туургыг гөвдөггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 26 секунд

Монгол гэрийн баруун урд туургыг гөвдөггүй

Монгол гэрийн эзэгтэй хүүхдээ төрүүлэхдээ гэрийнхээ баруун урд хэсэгт араг тэвэрч төрдөг байсан заншилтай. Арагийг байнга түлшээр дүүрэн байлгавал тухайн айлын гал голомт үргэлж гал шиг бадарч өөдөө явахыг бэлгэдэхээс гадна үргэлж элбэг хангалуун амьдрахын утга учир юм. Монгол ээж араг тэврэн төрдөг байсан нь гал голомт нь үргэлж элбэг дүүрэн өсөн дэвжиж, төрж байгаа хүүхэд гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохыг бэлгэдэж байгаа хэрэг ажээ. Гэрийнхээ баруун урд хэсэгт төрдөг учир нь тухайн айлын хамгийн их буян хишгийг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой.

Гэрийн баруун урд хэсэгт байрлах эсгий туургыг монголчууд гөвдөггүй. Яагаад гэвэл тэр туургыг гөвөх юм бол буян хишгээ хамт гөвж байхгүй болгоно хэмээн цээрлэдэг. Түүнтэй холбоотой нэгэн домог буй. Эрт үед нэгэн бадарчин лам тэнүүчилж яваад цөөн хэдэн малтай, үр хүүхэдгүй нэгэн эхнэр нөхрийнд иржээ. Гэтэл тэр айлын нэг зузаан сүүлтэй хонь бусдаасаа нэг л содон байсан бөгөөд тухайн айлын хамаг буян хишиг нь тэр хонинд л байна хэмээн боджээ. Тэгээд бадарчин тэр айлд үлдэхээр шийдэж “танай малыг би нэг жил хариулж өгье” хэмээжээ. Айлын эхнэр нөхөр хоёр баярлаад бадарчинг үлдээсэн бөгөөд нэг л мэдэхэд жил өнгөрсөн байжээ. Тэгээд бадарчин лам явах болсноо хэлэхэд айлын эзэн сандраад “та манайд их тус боллоо, юу дуртайгаа ав” хэмээжээ. Харин бадарчин нөгөө том сүүлтэй хонийг заагаад аваад явах гэтэл тэр айлын нохой нь ирээд нөгөө хонины сүүлийг нь тас хазчихжээ. Бадарчин лам нэг л учир боллоо шүү гэж бодоод нөгөө хонио болиод харин хээрийн замд ханьтайг нь бодож нохойг чинь дагуулаад явъя гэжээ. Гэтэл нохой нь гэрийнхээ баруун урд талын хананы эсгий туурганд сарьчихаад яваад өгч гэнэ. Тэр цагаас хойш тэр айл улам өөдлөн дэвжиж маш их мал хөрөнгөтэй баян чинээлэг айл болж үр хүүхэд ч төрж гэнэ.

Тийм учраас өнөөг хүртэл хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол маш их бэлгэшээдэг ёстой. Мөн гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айрагны хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног гэх мэт хэрэгслийг байрлуулдаг. Хоёр гурваараа саахалт буусан айлын байрлалыг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд байрласан айлд эхэлж ордог. Энэ нь тухайн хот айлын хамгийн хүндтэй ахмад настан хүний гэр юм.

Зудын зураг
Зудын зураг
 
ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ
ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян“ Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон...

Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо

Өчил-5

Өчил-5

Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Баабар: Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?

Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, элэгний Ж.Хатанбаатарын мэдэлд байна

Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал

Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Модель С.Төгсийн сүүлийн үеийн “халуухан“ төрх

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Сахлаа ургуулсан Т.Батцогт “Сахал“ Д.Эрдэнэбилэгээс АН-ын байрыг нэхэж эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбоно

Судлаач Ганаа: Баялгийн төлөө өрсөлдөөний шинэ шат

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

Дуучин BX энд гарч ирэв

Дуучин BX энд гарч ирэв

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​