fbpx “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
7 минут 38 секунд

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

Тэр “Хас”-ын Ч.Ганхуяг байхаа болиод “койнчин”, “хүчирхийлэгч болтлоо “том”-роод байна. Ч.Ганхуяг “нүүрсний мөнгө”-ийг “койн” болгож, койноо төрийнхнөөр өөрсдөөр нь “угаалгадаг” байж болзошгүй ноцтой сэжүүрүүд бий. Мөн тэрбээр эмэгтэй хүнийг олон нийтийн газар зодож, танхайрсан хэргээр яллагдагчаар татагдаад байна. Тэгвэл бид энэ удаад “хас”-ын хочоо “койнчин, хүчирхийлэгч хочоор сольсон Ч.Ганхуягийн талаарх ноутой баримтуудыг хүргэж байна.

Нэгдүгээрт, түүний хамгийн ойрын хамтрагч, түүнд хүчин зүтгэгсдээс тараах “томчууд”-ыг онцлон танилцуулж байна.

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “МӨНГӨ ХҮҮЛЭЛТ”-ИЙН ХАМТРАГЧ УИХ-ЫН ГИШҮҮН, БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

“Койнчин” Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-амгалан нар бизнесийн бүр эртний хамтрагчид. Тухайлбал, сайд Л.Энх-амгалан өөрийнхөө “Интергрупп интэрнэйшнл” ХХК-аараа Ч.Ганхуягийн “Ард даатгал” ХХК-ийн 907.4 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан. Гэхдээ 2014 онд тус хувьцаагаа бусдад зарж, Ч.Ганхуягтай хамтын бизнес хийхээ больсон гэж байв. Гэхдээ үнэн хэрэгтээ “койнчин” Ч.Ганхуяг, сайд Л.Энх-Амгалан нарын бизнесийн хамтын ажиллагаа өнөө ч үргэлжилж буй. Тодруулбал, “Ард кредит” ББСБ-ыг Ч.Ганхуягаас гадна Ванданцэрэнгийн Баяржаргал болон эхэнд дурдсан О.Одбаярын эхнэр Сэдбазарын Гэрэлтуяа нар хамтран эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь Гэрэлтийн Тэлмэн ажилладаг. Г.Тэлмэн нь төрийн өмчит “Монгол шуудан” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан, одоо ТУЗ-ийн гишүүнээр нь ажилладаг. Тэгвэл “Ард кредит” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Ванданцэрэнгийн Баяржаргал нь УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн эгчийнх нь хүү. Тэгээд болоогүй, В.Баяржаргал нь нагац ах Л.Энх-Амгалангаа УИХ-ын гишүүн болсноос хойш өдий хүртэл хувийн бизнесийг нь хариуцаж байгаа нэгэн. Тодруулбал, В.Баяржаргал нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, түүний эхнэр М.Сэржмядагийн эзэмшдэг “Интергрупп интернэйшнл” ХХК, “Титэм блок” ХХК, “Үйлст зул тур” ХХК-уудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дүүгээрээ дамжуулан “койнчин” Ч.Ганхуягтай хамтын бизнесээ, тэр тусмаа ББСБ-ын буюу “мөнгө хүүлэлт”-ийн бизнес явуулж байгаагийн баттай баримт бол энэ юм.

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “АЛТАН” ХАМТРАГЧИД БУЮУ “ГАЦУУРТ”-ЫН ЧИНБАТ, ОХИН Ч.НОМИН, ХҮРГЭН Г.БАТ-ЭРДЭНЭ

“Койнчин” Ч.Ганхуягийн бизнесийн “алтан” хамтрагчид нь “Гацуурт”-ын Л.Чинбат, түүний охин Соёлын сайд Ч.Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нар. Хамтарсан бизнесийнх нь заримаас танилцуулъя. Соёлын сайд Ч.Номингийн нөхөр, “Монгол телевиз”-ийн захирал Г.Бат-Эрдэнэ Ч.Ганхуягийн “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн 90 хувийн эзэмшлийн “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ч.Ганхуягийн эхнэр Г.Уянга ажилладаг.

Цаашилбал, Ч.Ганхуягийн “Ард санхүүгийн нэгдэл” ХК нь “Гацуурт”-ын Л.Чинбат, түүний охин Соёлын сайд Ч.Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нарын эзэмшлийн “Монгол телевиз” ХХК-ийн 20 хувь, “Ори студиос” ХХК-ийн 20 хувийг эзэмшдэг. Мөн Л.Чинбат, Г.Бат-Эрдэнэ хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг “Ори медиа” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж танилцуулгадаа дурджээ. Харин Ч.Номингийн нөхөр Г.Бат-эрдэнэ нь “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Тиймдээ ч Ч.Ганхуягийн сошиал маркетингуудын нэг “Apprentice Mongolia” шоуг “Монгол телевиз” хариуцан гүйцэтгэдэг ажээ.

ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГ

Бизнесээ өргөжүүлэхийн хэрээр тэр задарч байгаа. Танхайн хэргээр яллагдагчаар татагдаад явж байгаа. Тодруулбал, Ч.Ганхуяг хэдэн сарын өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон гэнэ. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн ажээ. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм.

Тэрбээр энэ талаараа “Сүхбаатар дүүрэгт байрлах цэнгээний газар руу орсон. Биднийг ороход 23:00 цаг болж байсан санагдаж байна. Цэнгээний газар руу ороод таван минут ч болоогүй байхад дүү минь ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд ирэхгүй болохоор нь би араас нь хайж очсон юм. Гэтэл тэнд байсан хүмүүс дүүтэй минь маргалдаж, бүлэглээд зодож байсан. Би тэдний зодооны салгаж, дүүгээ хамгаалсан. Надад зодуулсан гээд байгаа эмэгтэй төрсөн өдрөө тэмдэглээд, найз нөхөдтэйгөө явж байсан юм билээ. Би тэдний зодооныг салгасан” гэдэг ч Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогч эмэгтэйн дүгнэлт хүндэвтэр гэмтэлтэй гэж гарчээ. Мөн энэ хэрэгт Ч.Ганхуягаас гадна түүний хүү, дүү нар оролцоотой гэх. Мөн уг мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс баталж, түүнийг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа гэсэн юм. Харин хачирхалтай нь, Ч.Ганхуяг “Би эмэгтэйчүүдэд зодуулсан. Би хохирогч” гэх тайлбарыг манай сайтад өгөөд байгаа билээ. Ямартай ч тун удахгүй Ч.Ганхуягийн хүчирхийлэл, танхайрлын хэрэг шийдэгдэх нь тодорхой биз ээ.

Ч.ГАНХУЯГИЙН “АРД КОЙН”-Ы АР ДАХЬ НҮҮРСЧИД

“Койнчин” Ч.Ганхуяг нүүрсний “акул”-уудтай хэрхэн холбогддог, хамтарч ажилладаг тухай ноцтой баримтыг дэлгэж байна. Ч.Ганхуяг “Энержи ресурс” ХХК, “Моннис майнинг” ХХК, “Саусгоби сэндс” ХХК зэрэг нүүрсний акулуудтай маш ноцтой сэжүүрүүдээр холбогддог ажээ. Ч.Ганхуяг ба “Саусгоби сэндс” ХХК-ийн холбоог танилцуулж байна. Тодруулбал, манай улсын нүүрсний гол “тоглогч”-дын нэг боловч муу нэрээрээ илүүтэй танигдсан “Саусгоби сэндс” ХХК-ийг мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл тус компанийн Ерөнхийлөгч Ч.Мөнхбат Ч.Ганхуягийн “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Мөн Ч.Мөнхбатын өмнө “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр ял сонсож, нийгэм даяар нэр нь танил болсон АНУ-ын иргэн Жастин Капла болон Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Н.Цогт Ч.Ганхуягийн “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн охин компани “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

Ergelt.mn

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон
Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон
 
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​