УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Чуулганаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал тулгамдаж байна. Ялангуяа хуулийн хэрэгжилт, хянаж шалгасан асуудлаа эргэж хянах, хяналт шалгалтын ажлын үр дүн ямар байсныг эргэж харах тогтолцоо алга. Жишээ нь Оюу толгойн компани дээр хэд хэдэн гишүүн хяналт шалгалт тогтоол гаргаж байсан. Өнөөдөр тэр хяналт шалгалтын үр дүнг хянаж чаддаггүй. Тиймээс би 2021 оны 1 дүгээр улиралд багтаж Хяналт шалгалтын хуулийн төслийг оруулж ирнэ. Эрхэм гишүүд та бүхэн хэлэлцүүлж өгөөрэй” хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР