Коронавирусийн халдвар өнөөдөр Улаанбаатарт 6 хүнээс илэрсний 2 нь Амгалан гаалийн ажилтан болон түүний хүү байгаа гэдгийг ЭМЯ мэдэгдээд байна.
Амгалан гаалийн ажилтан болон хүүгийн ойрын хавьтал 50 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Одоо хоёрдогч хавьтлын 114 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа аж.
Коронавирусийн халдвараар эрүүл мэндийн болон төрийн ажилтнууд өвчилсөөр байгаагийн дотор гаалийн ажилтнууд халдвар авч байгаа хоёрдахь тохиолдол энэ болж байна. Өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн ажилтан халдвараар өвчилсөн юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР