fbpx НДШ: Хоёр биш тав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 57 секунд

НДШ: Хоёр биш тав

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх долдугаар сараас эхлэн хоёр хувиар нэмэгдэх тухай яригдаж байна. Үнэндээ энэ нэмэгдлийг аль 2017 онд л баталсан юм. Цар тахал гараагүй бол одоо нэмэгдээд 26 хувь болно гээд байгаа шимтгэлийг бид 2020 оноос төлөөд явах байсан. Товчхондоо бол 2017 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас ОУВС-гаас санхүүжилт авахын тулд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх үүргийг хүлээсэн. Ингээд 2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14-өөс 19 хувь хүргэж баталсан. Бусад төрлийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг шат дараатайгаар  таван хувиар нэмэгдүүлэхээр болсон юм. Тодруулбал, 2017 онд ажил олгогч, ажилтан тус бүр тэтгэврийн даатгалын шимтгэлд долоон хувь төлдөг байсан бол 2018 онд найман хувь, 2019 онд 8.5 хувь болж нийт дүнгээр НДШ гурван хувиар нэмэгдээд байв. Харин хуулийн хугацаагаараа 2020 онд дахиад нэг, нэг хувь нэмэгдэж тэтгэврийн даатгалын шимтгэлд тус бүр 9.5 хувь төлөх ёстой байв. Өөрөөр хэлбэл, одоогийн яригдаад байгаа хоёр хувийн нэмэгдлийг төлж эхлэх байсан. Харин тухайн үед Ерөнхийлөгч 2020 оны төсөвт хориг тавьж энэ хугацааг нэг жилээр хойшлуулсан. Тун удалгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй аж ахуй нэгжүүдийн санхүү хүндэрч УИХ, Засгийн газраас тодорхой хуулиудыг гаргаж 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тухайн он дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн. Ингээд 2021 оны нэгдүгээр сараас тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг жилээр хойшилсон хоёр хувийн нэмэгдлийг төлж эхлэх байв. Харин дотоодод халдвар алдаж байдал улам хүндрсэн тул энэ оны нэгдүгээр сараас ирэх долдугаар сар хүртэл зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдээгүй хувилбар буюу 8.5 хувийг ажил олгогч, ажилтан тус бүр төлж байгаа юм.  Энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд компаниуд ямар байдлаар хамрагдаж байгааг тодорхой хэлэхэд бэрх. Ямартай ч хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг аль болох бүрэн хамруулж байгаа гэж мэдээлж байгаа.

Үнэндээ хамгийн олон удаа засвар, нэмэлт өөрчлөлт, дагалдах, холбогдох хууль журмууд гарч, сүүлдээ ойлгоход ч бэрх болоод байгаа нь Нийгмийн даатгалын тухай хууль. www.legalinfo.mn сайт руу ороод харвал хамгийн олон зураас, тодотгол бүхий эрээн мяраан хуулиудын нэг нь энэ. Тиймээс ч нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шимтгэл төлөгчид сайтар ойлгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар бол бид нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 8.5 хувийг, ажил олгогч мөн 8.5 хувийг нийт 17 хувийг төлж байна. Энэ бол зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл гэдгийг дээр хэлсэн. Харин хоёр сарын дараа буюу долдугаар сарын 1-нээс бусад шимтгэлүүд, мөн 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжих байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэлтэйгээ нийлээд нийтдээ 26 хувийн шимтгэлийг нийгмийн даатгалд төлнө гэсэн үг.

Үүний 13.5 хувь нь ажил олгогчид, 12.5 хувь нь ажилтанд ногдож байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд энэхүү хоёр хувийн нэмэгдлийг хэрэгжүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хэрэв хуулийн төсөл нь батлагдвал бид цар тахлаас өмнө төлдөг байсан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явна байх. Гэхдээ одоо л шуугиж, анхаарал хандуулаад байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал бол аль 2017 оноос эхлэлтэй, эдийн засгийн хүндрэл, санхүүгийн хариуцлагагүй байдал, өр төлбөрөөс улбаатай хоёр ч биш таван хувийн нэмэгдэл гэдгийг бид сайн ойлгох ёстой юм.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ засаг тэргүүлээд 100 хонов, юу болов?!
Л.Оюун-Эрдэнэ засаг тэргүүлээд 100 хонов, юу болов?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​