fbpx SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 46 секунд

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

- Үүнийг илрүүлсэн АТГ-ын мөрдөгчдөд агаар амьсгалж буй бүх монгол хүний өмнөөс талархая!-

Өчигдөр нэгэн аймшигтай мэдээ уншсан юм. “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлжээ гэж. Ээ дээ, захирал С.Даваасүрэн нь байх вий дээ гэж байтал бүр яг мөн байна шүү!

Арай ч дээ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга байсан хүн шүү дээ. Химийн бодис агуулсан агуулаагүй, эрдэнэшишийн барьцалдуулагч худалдаж авч түлшээ хийе гээд байхад л “Дотоодын компаниудаасаа барьцалдуулагч авч хийнэ” гээд зөрүүдлээд байсан. Үүнийхээ дараа “Тавантолгой түлш”-ийн Гүйцэтгэх захирал болоод явчихсан.

Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа урвуулан ашиглаж, тус байгууллагын 2026 оны худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсан шахмал түлш барьцалдуулагчийг худалдан авахдаа барьцалдуулагчид тавигдах техникийн шаардлагыг хангаагүй буюу хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг өөрийн эхнэр Ц.Машчухалын санал болгосноор түүний найз нөхдийн харилцаа холбоотой БНХАУ-ын иргэн Gaoloqi-ийн ‘‘Хайнань мужийн Чэчэн олон улсын худалдааны’’ ХХК-аас 7.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар үгсэн тохиролцож 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ТТТ-2026-941 дугаартай гэрээгээр 1000 тонн шахмал түлш барьцалдуулагч бүтээгдэхүүнийг 1 тонныг 6500 юаниар худалдан авах гэрээ байгуулж, хувьдаа болон бусдад 1,082,000,000 төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон нь илэрч АТГ-ынханд баригдсан юм байна. Мөн энэ худалдан авалтынхаа улмаас гаалийн мэдүүлгийн барааны татварт 110 сая төгрөг төлж хохирол учруулсан нь ч илэрчээ.

С.Даваасүрэн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байгаад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдож очсон. Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээс давж зөрүүдлэн заавал дотоодын ААН-үүдээс барьцалдуулагч авна гэсэн шаардах бичгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал руу шидэлсээр эцэст нь түүнийг зайлуулж өөрөө оронд нь томилогдоод ийнхүү нийслэлчүүдийн түлшинд хортой барьцалдуулагч хийх сэдлээ хэрэгжүүлж яваад баригдлаа.

Энэ бол шударгаар шүүж чадвал хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц гэмт хэрэг мөн. Тэдний хийж буй түлшийг заавал шинжилж хорт бодисыг дахин илрүүлж олон нийтэд мэдээлэх ёстой. Тэр гэж нэрлэхийн аргагүй үмхий үнэр дотор бачууруулж хоолой хорсгоод байсан энэ бодисыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга асан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга асан, одоогийн “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал өөрөө, эхнэрийн хамт хийж явааг АТГ таслан зогсоогоогүй бол юу болох байсан бол?

“У.Хүрэлсүхийн цэлмэг тэнгэр” гэж бидний ярьдаг тэр нэгэн цэв цэнхэр тэнгэртэй, цав цагаан цастай, өмхий утаа угаар үнэртээгүй өвлийг санаж байна уу. Тэр үед “Тавантолгой түлш”-ийн 50 хувь нь эрдэнэшишийн цардуул суурьтай барьцалдуулагчаар, бас маш сайн чанарын нүүрсээр сайжруулсан түлшийг хийж байсан нь тэр. “Тавантолгой түлш” компанийн өмнөх удирдлагууд энэ барьцалдуулагчийг 2024 оноос хойш үнийг нь нэг ч өсгөлгүй чанарыг нь сайжруулсаар, өнгөрсөн 2025 оны өвөл 90 хувь нь цардуулын бүтэцтэй болгосон байгаа юм. Үйлдвэрийн ажилчид ч “Үйлдвэр байгуулагдсанаас хойш ийм сайн барьцалдуулагч авч хэрэглэж үзээгүй” гэцгээж байна. Гэтэл С.Даваасүрэн заавал ААН-үүдээс ав гэсэн бичгээр шахаж байсан.

Энэ бол С.Даваасүрэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа “Тавантолгой түлш”-ийн захирал Ц.Эрдэнэбаярыг эрдэнэшишийн барьцалдуулагчийг авч түлшээ хийе гээд байхад эсэргүүцэж доломит гэгч шохойн чулуу, целлюлоз гэгч цавуунаас бүтсэн муухай үнэртэй барьцалдуулагчийг дотоодын ААН-үүдээс дахиад ав гэдэг шаардлага. Бүтэц, найрлага нь хэцүү, барьцалдуулагчийнх нь 90 хувь нь буталсан шохойн чулуу буюу замаск, 10 хувь нь целлюлоз гэдэг чулуунаас гаргаж авдаг цавуу. Иргэд үүнийг “Утаатай жилийн түлш” гэж нэрлэх болсон байна лээ. Үнэртээд байсан биз дээ, тэр гэхийн тэмдэггүй хорт хий!

Түүнийг шалгавал их зүйл илрэх учиртай. Агаарын бохирдлын үндэсний хорооны дарга асан Агаар бохирдуулах хорт хий оруулж ирж байгаад баригдсан нь маш харамсалтай. Үүнийг илрүүлсэн АТГ-ын мөрдөгчдөд агаар амьсгалж буй бүх монгол хүний өмнөөс талархая!

Нийтлэлч У Оргилмаа

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?
Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​