Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын 100 хоногийн ажлыг танилцуулсан уулзалтыг сэтгүүлчидтэй хийсэн юм. Тэрээр энэ үеэр цаг үеийн асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн. Түүний нэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухай байв..
Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд гэдэг хүн асуудал шийдсэн бол өөрөө зугтаад бусдыгаа шоронд оруулдаг байж болохгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд та одоо эх орондоо ир. Б.Бямбасайхан зэрэг олон залуус хөлд нь чирэгдлээ. Би сайд нартаа хэлж байгаа, “Бид асуудлаа толгойгоороо хариуцах ёстой. Төрийн алба хаагч хэлмэгдэж болохгүй” гэж. Харин Ч.Сайханбилэг Ерөнхиий сайд өөрөө захирамжаараа шийдсэн /Дубайн гэрээ/. Гэтэл Ерөнхий сайд захирамжаараа тийм том мөнгө дүнтэй асуудлын хэлцэл хийх эрх байхгүй. Үүний төлөө энгийн төрийн алба хаагч хэлмэгдэж болохгүй. Тийм учраас гэм хийгээгүй юм бол, эх орондоо ирж, байцаалтаа өгөөд Дубайн гэрээ гэдэг хардалтыг өөрөө цэглэх ёстой” гэж мэдэгдсэн байна.