fbpx Талийгаачийн охин Ш.Нандиндулам: Эмч ээжийг минь "Төрөөд нэг сар болчихсон, болно" гээд вакцин хийсэн байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 52 секунд

Талийгаачийн охин Ш.Нандиндулам: Эмч ээжийг минь “Төрөөд нэг сар болчихсон, болно“ гээд вакцин хийсэн байсан

“Миний ээж тавдугаар сарын 9-нд БНХАУ-ын вакцины нэгдүгээр тунг тариулсан. Гэтэл тавдугаар сарын 10-ны 21:40 цагийн үед бурхан болчихлоо. Ээж минь 44 настай бөгөөд амаржаад удаагүй байсан. Миний нялх дүү төрөөд дөнгөж 40 хонож байна. Ээжид минь вакцин хийсэн эмч “Төрөөд нэг сар болсон бол вакцин хийж болно” гэж хэлсэн юм билээ. Гэтэл миний ээж ганцхан хоногийн дараа өлгийтэй үрээ орхиод үүрд биднээс явчихлаа. Бид маш их гомдолтой байна. Олон хүүхэд өнчрөөд үлдэж байхад сайд дарга нар энэ хэргийг нууж байна” хэмээн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ш.Нандиндулам цахим хуудастаа бичсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Энэ асуудлаар Ш.Нандиндуламаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Юуны өмнө гэр бүлд нь, ээжид нь тохиолдсон явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Юу болсон талаар ярьж өгөөч?

-Би эмээ, аав, ээж, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг. Ээж маань тавдугаар сарын 9-ний өдөр вакцины цэг рүү “Төрсөн хүнд вакцин хийж болох эсэхийг асуугаад ирье. Халдвар авахаасаа өмнө эртхэн тариулчихсан нь зүгээр байх” гээд явсан юм. Очоод вакцин хийж байсан эмчээс нь “Төрөөд нэг сар болж байгаа хүн вакцин хийлгэж болох уу” гэж асуусан юм билээ. Эмч нь “Сар болчихсон бол болно. Вакцинаа хийлгэ” гэж хэлсэн гэсэн. Тэгээд вакцины нэгдүгээр тунгаа тариулаад гэртээ ирсэн. Вакцин тариулсан өдрөө хариу урвал илрээгүй, зүгээр байсан. Гэтэл маргааш орой нь гэнэт бурхан болчихлоо. Бидэнд маш хэцүү байна. Тавхан минутын өмнө дүүг минь хөхүүлээд, “Миний охин дүүгээ тэвэрч бай. Ээж нь гарч, нойл орчихоод ирье” гээд яваад эргэж ирсэнгүй.

-Вакцин хийлгэж ирснээс хойш ээжид нь ямар нэгэн онцгой шинж тэмдэг илрээгүй хэрэг үү?

-Ямар ноцтой зүйл ажиглагдаагүй. Инээгээд, бидэнтэй юм яриад зүгээр байсан. Гэхдээ өөрөө өвдөж байна гэдгээ бидэнд хэлэхгүй нуугаад байсан байж магадгүй. Ээж маань эрүүл байсан гэдгийг нь илтгэх бичиг баримт байгаа. Төрөхдөө эмчийн хяналтад байж, эрүүл мэндийн карт дээр нь бүх зүйлийг нь бичсэн байдаг. Харин даралт нь ихсэж, байнга даралтны эм уудаг байсан. Төрөх үеэр хордлого өгч, даралт нь ихэсдэг болсон юм. Төрснөөсөө хойш бие нь эрүүл, эмчид үзүүлж байгаагүй.

-Яг тухайн үед юу болсон бэ?

-Түрүүн хэлсэнчлэн гараад бие засаад ирье гээд орж ирэхгүй 10 минут орчим болсон. Бид удаад байхаар нь  араас нь гарсан юм. Гэтэл ээж минь жорлонгийн хажууд уначихсан, хэвтэж байсан. Ээжийг гэр рүү өргөж, оруулаад түргэн дуудсан. Түргэний эмч ирээд “Энэ хүн чинь нас барчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд ээжийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэн рүү аваад явсан. Ээжийг минь аваад явсны дараа дэрлүүлсэн дэрийг нь үзэхэд шал нойтон болчихсон байсан.

-Юунаас болж нас барсныг нь хэлсэн үү?

-Шүүх шинжилгээний дүгнэлт нь 14 хоногийн дараа гарах юм билээ. Урьдчилсан байдлаар тархины цус харвалтаас болж амиа алдсан гэсэн. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Бидэнд ээжийн минь цогцсыг өгөөгүй байгаа. “Цогцсыг нь чандарлах шаардлагатай байна” л гэж хэлсэн. Аав минь сэтгэл санааны хямралтай байгаа учраас юу ч ярихгүй байгаа.

-Нялх дүү нь ямар байна вэ?

-Миний дүү ээж нь байхгүй болохоор байнга уйлж байгаа. Мөөмөө санаад байх шиг байна. Нэмэлт тэжээл ууж байгаа. Нэг сартай, найман настай дүүд минь үнэхээр хэцүү байна. Би арванхоёрдугаар ангиа энэ жил төгсөнө. Ах минь одоо дөнгөж 20 настай. Бид яах учраа олохгүй үнэхээр хэцүү байна. 

Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан уу?
Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​