fbpx Вакцин хийлгэсэн хүн амын 3/1 нь "Ковид 19" тусчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Вакцин хийлгэсэн хүн амын 3/1 нь “Ковид 19” тусчээ

Сейшел Улсад коронавирусийн халдвар авсан иргэдийн гуравны нэг нь бүрэн дархлаажуулалтад хамрагдсан байсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Уг хэргийг ДЭМБ шалгаж байгаа бөгөөд халдвар авсан иргэдийн 37 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байсан гэв.

Тус улс 100 мянга хүрэхгүй хүн амтай хэдий ч өдөрт хэдэн зуун хүнээс коронавирусийн халдвар илэрч байгаа аж.

 ДЭМБ “Тус улс иргэдийнхээ 60 хувийг бүрэн дархлаажуулсан бөгөөд 57 хувь нь Хятадын Синофрам вакциныг хийлгэсэн бол 47 хувь нь АстраЗенека вакциныг тариулсан байна” гэж мэдэгдэв.

Синофарм вакцины гурав шатны туршилтад хоёр дахь тарилга нь 79 хувийн эерэг нөлөө үзүүлсэн бол АстраЗенека вакцин нь 76 хувийн эерэг нөлөө үзүүлээд буй.

ДЭМБ дархлаажуулалт нь халдварыг зогсоохгүй бөгөөд зай барих, амны хаалтаа хэрэглэх, гараа угаах хэвшлээ зогсоохгүй байхыг уриалжээ.

Туул голын минж анх удаа 5 ихэр дүдэр төрүүлжээ
Туул голын минж анх удаа 5 ихэр дүдэр төрүүлжээ
 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ