fbpx Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын нийт иргэний 60 хувь нь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно хэмээх шинжлэх ухааны тайлбар бий. Манай улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд байна.

Хэдийгээр насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч тодорхой насны бүлэг буюу 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж байж улс даяараа сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Үүнд үндэслэж ДЭМБ бүртгэсэн, хүүхдэд хэрэглэж болох вакцинуудыг судалж байгаа.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.

Хүүхдийг гурван наснаас эхлэн цэцэрлэгт авдаг болно
Хүүхдийг гурван наснаас эхлэн цэцэрлэгт авдаг болно
 
ЕХ Оросын газрын тосны үнийн дээд хязгаар тогтоох талаар зөвшилцөлд хүрчээ
ЕХ Оросын газрын тосны үнийн дээд хязгаар тогтоох талаар зөвшилцөлд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ