fbpx Бичигт боомт руу 60 тонн нефть ачиж явсан автомашин шатжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/05/14
Унших
0 минут 55 секунд

Бичигт боомт руу 60 тонн нефть ачиж явсан автомашин шатжээ

"Петро-Чайна Дачин Тамсаг” компанийн 19 дүгээр талбайгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын чиглэлд “Бичигт” боомт руу нефть ачиж явсан Ханавон загварын ачааны автомашин шатжээ.  

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын төвөөс баруун урд зүгт 210 км зайд байх Эрдэнэбадрах багийн Тосон уул гэдэг газарт өчигдөр буюу тавдугаар сарын 13-нд 60 тонн нефт ачиж явсан ачааны автомашин шатсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр Онцгой байдлын газарт 10:32 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид болон “Петро-Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтнууд очин галыг есөн цаг ажиллаж, унтраасан байна.

 

ТАНИЛЦ: Энэ сарын 22-ноос НЭЭГДЭХ зургаан төрлийн үйл ажиллагаа
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчуудад амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ