fbpx УОК: Кофе шоп, 10 хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг маргаашаас нээхээр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/05/14
Унших
1 минут 10 секунд

УОК: Кофе шоп, 10 хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг маргаашаас нээхээр боллоо

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн УОК-ын даргын 41-р тогтоолд зааснаар зарим байгууллагыг нээнэ.

05.15-наас кофе шопууд танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж болно. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст танхимаар үйлчилнэ.

Тодруулбал, 

  • Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
  • Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
  • Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
  • Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

 Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм.

Энэ сарын 22-ноос зарим төрлийн үйл ажиллагааны хязгаарлалтыг сулруулахаар ярьсан. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Халдварын нөхцөл байдлыг үнэлж байгаад шийдвэрийг танилцуулна." гэлээ.

Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэдэдээ үйлчилгээ нээж байгаа ажээ. 

 

ТАНИЛЦ: Энэ сарын 22-ноос НЭЭГДЭХ зургаан төрлийн үйл ажиллагаа
Хамгийн өндөр орлоготой тамирчдыг жагсаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ