fbpx С.Эрдэнийн хэрэглэж буй тамгыг хүчинтэйд тооцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

С.Эрдэнийн хэрэглэж буй тамгыг хүчинтэйд тооцжээ

Ц.Тувааны хэрэглэж байсан Ардчилсан намын хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон. 

Харин энэхүү хурал өнөөдөр /2021.05.17/ 09:00 цагт товлогдсон бөгөөд Ц.Тувааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож С.Эрдэнийн тамгыг хүчинтэйд тооцсон шийдвэрийг гаргасан байна. 

Өөрөөр хэлбэл,  Шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна.

Мах, сүү үйлдвэрлэлийн салбарынханд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгууллаа
Мах, сүү үйлдвэрлэлийн салбарынханд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгууллаа
 
Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо
Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ