Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн зуслангийн байшингийн хашааг замаар явж байсан автомашин гулган орж ирж эвдэлжээ.
Тэрээр энэ тухайгаа Фэйсбүүк хуудаснаа “Өвөл манай арын замаар явсан машин халтираад хашааг маань нураачихсан. Хагас бүтэн сайнаар дүү нартайгаа хамтраад битүүлж явлаа. Дүнзэн байшингийн маань дээрээс заятай мордчихоогүй нь их юм. Газрын доод талдаа байгаа айлууд тун болгоомжтой байхгүй бол аюултай юм байна шүү. Блокон хашаа юу ч хорихгүй маш хэврэг юм байна” хэмээн бичжээ.