fbpx Т.Баярхүү: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжинэ. Тэр хэлсэндээ хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
33 минут 58 секунд

Т.Баярхүү: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжинэ. Тэр хэлсэндээ хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү сэтгүүлч Болдко буюу Б.Болдбаатарт ярилцлага өгснийг нийтэлж байна.

МАХН, МАН хоёр нэгдлээ. Нийгэмд энэ хоёр нам эргэн хэзээ ч нийлэхгүй мэт харагдаж байсан боловч Н.Энхбаяр дарга маш сонин гаргалгаа гаргалаа. Та дотор нь, тогоонд нь байсан хүний хувьд яагаад энэ хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэх болов, эрх мэдлийн төлөө юу? Эсвэл эх орны төлөө юу? 

-Нэгдүгээрт, Т.Баярхүү гэдэг хүн сүүлийн арав гаруй жилийн турш харийн неоколончлолын эсрэг, долларын эзэд, харийн мөнгө хүүлэгчдийн дарангуйлал, тэдэнтэй нийлсэн дотоодын мөнгө хүүлэгчид, урвагч оффшорчид, хулгайч авилгачид гэсэн бүтэн тогтолцооны эсрэг тэмцэж ирсэн. Яагаад дөрвөн жилийн өмнө МАХН-д орох болов гэсэн эхний асуулт гарна. УИХ-ын 2016 оны сонгуульд бие даах маягаар “Эх орончдын нэгдсэн эвсэл” байгуулан оролцож байсан.Түүний дараа ер нь харийн мөнгө хүүлэлтийг зогсоохын тулд  шинэ Үндсэн хуультай болохоос өөр аргагүй юм байна гэж үзсэн.Үүнийг Ардчилсан намынхантай, 1990 оноос хойш нөхөрлөсөн найз нөхөдтэйгээ бүгдтэй нь ярьж үзсэн. Яг бүрэн гүйцэд хэн нь ч дэмжээгүй. 

Ойлгоогүй юм биш үү?

Ойлгохгүй гэж хэлж болохгүй, тухайн үедээ ойлгоогүй байж болно.Тодорхой хугацааны дараа ойлгож, хүлээн авдаг юм байна лээ. Явж явж хамгийн сүүлд Н.Энхбаяр даргатай зорьж буй зүйлээрээ маш сайн ойлголцсон.

Н.Энхбаяр дарга ч Үндсэн Хуульд бүх асуудал байгааг мэдэрсэн байсан.Мөн өөрөө хэлмэгдэж, байгалийн баялгийн төлөө шунасан гадна, дотныхны золиос болж нухуулсан хүн шүү дээ.

Энэ бүх тогтолцооны асуудлыг бүгдийг нь ойлгосон байсан учраас хоёр талаасаа нийлж, Шинэ дээд Үндсэн Хуулийн төслийг МАХН дээр боловсруулж, улс орон даяар танилцуулан, эх орноо гурван удаа бүтэн тойрсон.Ингэж явсаны хүчинд бүх улстөрийн хүчнүүд дээр Үндсэн хуулийн шинэчлэл, эсвэл нэмэлт өөрчлөлт гэх зэргээр тодорхой хэмжээгээр яригдах болж, улмаар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдсэн. Нэг талаас УИХ-ын дарга Г.Зандаршатар, нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулга нар хамтарч баталсан.Эндээс юу харж болох вэ гэвэл, 1924 оны Үндсэн хуулийг анхдугаар Үндсэн хууль гэж үзэх юм бол, бидний тэмцэл хийж батлахыг эрмэлзэж байгаа хууль бол Тавдугаар Үндсэн Хууль юм.Иймээс ч бид цоо шинэ Үндсэн хуультай болох ёстой гээд явж байтал Х.Баттулга тэргүүтнүүд “Үндсэн хууль өөрчлөх ёстой” гэсэн нийгмийн уур амьсгалыг мэдрээд нэмэлт, өөрчлөлт баталчихсан. Өөрөөр хэлбэл, дутуу ойлгосон хүмүүс дутуудуулчихсан. Үүнийхээ төлөөсийг Ерөнхийлөгч Х.Баттулга ч өөрөө амсаж байна. Анхны төсөл дээрээ зарим заалтын хэрэгжих хугацааг нь 2025 оны 7 дугаар сарын 1-ээс мөрдөнө гэж яригдаж байсан. Гэтэл яг батлахдаа 2020 оны 5 дугаар сар гээд баталчихсан. 

Их зальтай, сонин  ажил болчих шиг болсон?

Х.Баттулга өөрөө дандаа хүнтэй хуйвалдаж явдаг хүн.

Үндсэн Хууль батлагдсны дараахан Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдын ярилцлага гарсан байдаг. Мань эр ямар ч санаа зовох юмгүйгээр:  “2020 оны 5 дугаар сарын 25-аас үйлчилнэ гэдэг нь шинээр нэр дэвших хүнд хамааралгүй, тэр байтугай П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар бүгд дэвших эрхтэй” гэж тайлбарлаж байсан.Үүнд нь Х.Баттулга хууртагдсан юм шиг байгаа юм. Х.Баттулга төмөр зам гэх мэт янз янзын будлиан хутгаад явж байсан учраас бизнест дандаа аргалж, зальдаж явдаг шигээ бодсон бололтой. Гэтэл улстөр бол бизнес биш. “Ниргүүлсэн хойноо хашгирав” гэгчээр  Х.Баттулгын өөрийнх нь буруу. Гэтэл одоо болохоор намайг дэвшүүлсэнгүй гээд хэсэг хүмүүсийг талбай дээр өлсгөлөн зарлуулж, Ардчилсан холбоо нэртэй хүмүүсээр үргээлэг хийлгэх хэрэг байхгүй. Үнэхээр тийм юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж байх үед нь жагсаахгүй яасан юм. 

Би Х.Баттулгатай багын найз, олон жил нөхөрлөж, хичнээн ч удаа нийлж, салж үзэв.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр 1992 онд баталсан Ерөнхийлөгчийн статус, эрхзүйн байдлыг дордуулж болохгүй, нөгөө талаас хуйвалдааны аргаар хууль батлаж болохгүй гэж өөрт нь зөндөө сануулсан.Улстөр, бизнес хоёр өөр. Бизнест унаж, босоод явж болдог. 

Улстөрд ийм ойлголт байхгүй. Нэг удаа л ард түмний итгэлээр тоглосон бол дахин улстөрд гарч ирдэггүй.1990 оноос хойш хичнээн хүн ард түмний итгэлээр тоглов. “Чи дараагийн Ц.Элбэгдорж болно шүү” гэж маш их сануулсан. Одоо “ниргүүлсэн хойноо хашгираад”, ард түмнээ хооронд нь хагалж, тэрсэлдүүлээд байгаа нь нөгөө л нэг бизнесмэн хүний зан.

Сэдэв рүүгээ эргээд ороход энэ бүх улстөрчдийн шийдвэрүүд, С.Баяр, Ц.Элбэгдорж нар нийлж яаж Оюутолгойн гэрээг байгуулсан зэрэг бүх процессийг мэддэг хүний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаяр бид хоёрын Шинэ Үндсэн хуультай болох ёстой гэсэн итгэл үнэмшил нэгдэж, МАХН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд харийн мөнгө хүүлэгчдээс салах Төв банк, санхүүгийн системээ бүрэн шинэчлэх заалтуудыг оруулж өгсөн. Үүнийг баталвал цаашид дахин өр үүсэхгүй, мөнгө хүүлж, мөлждөггүй тогтолцоо буюу хууль эрх зүйн орчин бүрдэнэ. 

Хоёр нам нийлсэн тухайд гэвэл 10 жилийн өмнө салсан хоёр нам 100 жилийн ойгоо хамтран тэмдэглэвэл ямар вэ? гэж анх ярьж эхэлсэн юм. Би хүртэл ийм түүхэн боломж гарна гэж бодоогүй.Гэтэл ой тэмдэглэх ажлын хэсэг маань МАН-ын удирдлагууд манай МАХН-ын ярьдаг “Өргүй Монгол” хөтөлбөр, “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэх Шинэ Дээд Үндсэн хуулийг яриад эхэлсэн байна. Нэгэнт ижил зүйл ярьдаг болсон, ижил зорилготой юм бол намаа нэгтгээд хүчээ хавсаргаад хийвэл яасан юм бэ?

100 жилийн ойгоор түүх дурсах ажил хийх биш түүх бүтээе, 1924 онд Анхдугаар Үндсэн хууль баталсан бол 2024 онд Тавдугаар Үндсэн хуулийг батлая, маш сайн Үндсэн хуулийн дагуу дор хаяж 25 жил улс орноо тогтвортой хөгжүүлье гэсэн яриа өрнөсөн. Монголд өрнөж буй үйл явдлуудыг харахад гол асуудал нь юуг яах гэж хийх вэ гэдэг дээр маргалдаад байдаг. Жишээлбэл: Оюутолгойн гэрээ байна. 2008 оны 7 дугаар сарын 1 ны үймээны дараа, 44 суудалтай МАХН Үндсэн хуулийн дагуу дангаараа Засгийн Газар байгуулах бүрэн эртхэй байтал стандарт бус Засгийн газар гээд АН-тай Засгийн Газар хамтарч байгуулсан. Үүнийг Оюутолгой төслийг хэрүүл, уруулгүй хийх үүднээс Оюутолгойн менежмент хийдэг гадны компани зохион байгуулсан. Үүний дараа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар С.БАЯР МАХН-ын штабыг удирдаж, Ц.Элбэгдорж нөгөө талаас нэр дэвшиж,  улмаар тэр хоёр нийлээд Н.Энхбаярыг унагаасан.

Би тэр үед улстөрөөс хол байсан, Н.Энхбаяр даргатай ч дотно байгаагүй. Уул хадаар аялж, тэнгэр шүтлэгийн учрыг олох зорилгоор судалгаа хийгээд явдаг байсан. Эргээд бодоход яг тэр үеээс МАНАН үүссэн байдаг. МАНАН гэж юу вэ гэхээр Үндсэн хуулийг зөрчөөд, сонгуулийн бус аргаар хуйвалдаж төрийн эрхийг авсан бүлэглэл  юм. Үүний үндсэн сэдэл нь долларын эздэд нам хамаарахгүй нийлж үйлчилдэг, тэднээс өөрсдийнхөө хувийг авч оффшорт байршуулчихдаг, сүлжээгээ улам бэхжүүлж үр хүүхэд, найз нөхөддөө өвлүүлэн, удамшуулж удаан тогтоодог дэглэм. 2008 онд Монголд сууж байсан барууны нэр бүхий орны Элчин сайдын захидал викилейкс сайт дээр гарсан. “Ерөнхий сайд С.Баяр болон бусад улстөрчидтэй уулзлаа, асуудал алга. Энэ төслийг  хөдөлгөхгүй байгаа ганцхан хүн бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Н.Энхбаярыг зайлуулж, Ц.Элбэгдоржийг гаргах ёстой” гэсэн захидал цагаан дээр хараар бичсэн байж байгаа. Тухайн үед Н.Энхбаяр дарга эрх мэдлийнхээ хүрээнд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл дээр Тавантолгой, Оюутолгой төслүүдийг явуулахгүй барьчихсан байсан. Тэр үед манай бизнесийн томчууд гэе дээ, тиймэрхүү хүмүүс надтай энэ асуудлаар их ярьдаг байж билээ. Н.Энхбаяр гэж нэг юм хамаг том төслүүдийг  түгжчихээд хөдөлгөхгүй, улсын эдийн засаг хөгжихгүй байна гэдэг байсан. Би сонирхдоггүй байсан болохоор сонсоод л өнгөрч байсан.

Эргээд бодоход, нөгөө хэд маань хамаг байгалийн баялгийг хамж аваад юмаа хийх гээд үзээд байдаг, нөгөө хүн нь бариад байсан учраас Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд бүгд нийлж байгаад зайлуулсан байдаг. Үүний дараа 2009 оны 10 дугаар сардаа Оюутолгойн гэрээг зурсан, хам хэрэгт АН-ын С.Баярцогт, Л.Гансүх нарыг татан оролцуулсан. Одоо үүнийхээ үйлийг үзээд С.Баяр, С.Баярцогт нар шоронд сууж байгаа. Тэр үеэс Монголчууд үнэхээр хоёр хуваагдсан юм билээ. Эх нутгаа аваад үлдэе гэсэн нэг хэсэг, гадныхантай нийлээд, зарчихья гэсэн нэг хэсэг. Тухайн үедээ эрх барьж байсан МАХН ч хоёр хуваагдаад, Н.Энхбаяр тэргүүтэй, Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ үлдээх бодолтой хэсэг нь МАХН, нөгөө талд, Сү.Батболд, С.Баяр тэргүүтнүүд. Ингэж явсаар байгаад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар өмнөх удирдагчдынхаа алдааг ойлгоод, 10 жилийн дараа ард түмэн байгалийн баялгийн эзэн болохгүй бол болохгүй юм байна, Оюутолгойн гэрээ бол худлаа луйвар гэдгийг мэдээд, хооронд байсан зөрчил арилж, Оюутолгойн гэрээг цуцлая, байгалийн баялгийг ард түмэндээ өгье гэсэн суурь асуудал дээрээ бүгд нэгдлээ.

Өөрөөр хэлбэл “Юу хийх вэ?” гэдэг дээр маргалдаад байсан юм. С.Баяр, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс төрийн тамгаа алдаад, дараагийн гарч ирсэн хүмүүс нь “Оюутолгойн гэрээг зурсан хүмүүсийн буруу юм байна” гэдгийг зөвшөөрчихсөн учраас МАХН-ын байр суурьтай адилхан болчихож байгаа хэрэг. Энэ нь хоёр нам нэгдэх нэг томоохон шалтгаан болж байна. Одоо “Юу хийх вэ?” гэсэн маргаан байхгүй, бидний зорилго нэг болсон. Харин “Яаж хийх вэ?” гэдэг дээр нэг нам болж байгаад ярилцья. Жишээлбэл: Дубайн гэрээг цуцлая гэдэг дээр санал нийлчихлээ, гэрээг шинэчлэхдээ “яаж хийх вэ?” гэсэн маргааныг нэг нам болж байгаад хэлэлцэе гэж байгаа юм. 

Юу хийх вэ?, яаж хийх вэ? гэдгээс чинь өмнө  асуухад МАХН, МАН хоёр бүр нэгдэж байгаа юм уу, түр нэгдэж байгаа юм уу? 

Бүрмөсөн нэгдсэн.

Айлаар бол салсан эхнэр, нөхөр буцаад нийлж байгаа гэсэн үг үү?

Бүр нийлээд, гэрлэлтийн батлахаа дахин бүртгүүлсэн гэсэн үг.МАХН-ын Их Чуулганаараа  баталгаажуулж, шийдвэрээ гаргасан.  2024 он хүртэл нэгдэх процесс явах гэрээтэй. Энэ гэрээнд нэг талаас МАН-ын дарга У.Хүрэлсүх, нөгөө талаас МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гарын үсэг зурсан. Үүний дараа хоёр намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, Б.Тулга нарын гарын үсэгтэй “Уриалга” гэж бас бий. Энэ хоёр баримт, бичгийг уншвал ард түмэн миний тайлбарлаад байгаа “Юу хийх вэ?” гэдэг дээр маш тодорхой санал нийлэх болов уу? Жишээ нь Үндсэн хуулийн 6.2 гээд хэл ам дагуулаад байгаа, Х.Баттулгын “төрийн нийтийн” болгож заваартуулсныг засч “ард түмний өмч” болгоё гэсэн нэг заалт бий. Мөн мөнгө санхүүгийн системээ бүрэн шинэчлэе, мөнгө хүүлдэг тогтолцоог арилгая, боловсрол, эрүүл мэндийн салбарыг төр бүхэлдээ хариуцдаг, зохицуулдаг болцгооё, социал демократ буюу зүүн төвийн үзэл баримтлалын гол суурь, парламент засаглалыг төлөвшүүлэх Тавдугаар Үндсэн хуулийн зарчим зэргийг тусган, баталгаажуулсан байгаа. Яахав зарим хүмүүс худлаа даа, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хулхидна гэх мэтээр ярьж л байх шиг. Гэтэл жишээ нь намайг яаж хулхидах вэ дээ? Би сайд, гишүүн биш. Би зөвхөн Шинэ Үндсэн хуультай болж, мөнгө хүүлэгчдийн тогтолцоог арилгаад, хүн болгонд зээл чөлөөтэй олддог нийгэмтэй болцгооё, 30 тэрбум ам.долларын гадаад өр, 40 их наядын дотоод өрийг цэгцлээд Монголчууддаа бүгдэд нь шинэ гарааны боломж олгох нөхцлийг өгөхийн төлөө л зүтгэж байгаа юм.

Яг ингээд ярихаар ард түмэн гэдэг хэцүү. Би сүүлийн үед Монголынхоо ард түмэнг огт ойлгохоо байсан. Одоо ард түмэнд наад гаргалгааг чинь Засаг дээр шийдсэн ч ард түмэн яаж хийх вэ, танай хоёр намын гишүүд нийллээ гэх асуудал дэр гаргалгаа ярихад ард түмэн надад ямар ашигтай юм бэ, надад хэдийг өгөх юм бэ? Ер нь бол ажил хийхгүйгээр тэжээлгээд амьдрах сэтгэхүй бүх ард түмэнд суучихсан юм шиг. Та бид хоёр өмнө нь халамжийн бодлого ярьж байсан.

Миний нүдэнд Монгол улс Африк шиг л төсөөлөгдөж байна. Нүцгэн шалдан талцаж байлдаад л ...

Яг л ийм байдал руу орох гэж байгаа харагддаг. Тэгэхээр ард түмэнд аливаа бодлогыг хамгийн энгийн өөрт нь ойлгомжтойгоор тайлбарлахад ч хэцүү болж байна?

Монголчууд маань Солонгос улс руу яваад ажил хийж чаддаг, Америк, Германд очоод ажиллаж чаддаг.

Монголчууд чаддаггүй юм уу гэхээр чаддаг ард түмэн...

Асуудлын гол нь ажил хийгээд үнэлүүлж буй цалин хөлсөндөө байгаа юм. Цалин нь өөрөө  яг орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн хэсэг рүү бодитой ороод үр дүн ирдэг байх ёстой. Түүнээс бус юунд ч хүрдэггүй хоосон цалин байгаад хэрэггүй.

Үүнийг л хийхийн тулд би сүүлийн 20 жилийн амьдралаа зарцуулж байна. Үүнийг яаж, хэрхэн хийхийг арван хэдэн жил “Гал Үндэстэн” Холбоо, “Онги голын хөдөлгөөн” гээд бүгдэнтэй нь нийлээд саарал ордны гаднаас хашааг нь давж ороод бараг буу шийдэмдээ хүрээд хувьсгал хийх маягаар зөндөө л үзлээ.

У.Хүрэлсүхийн Засгийн Газар түүхэндээ анх удаа гадныханд худалдсан хөрөнгөө буцааж авч байсан. Түүнд маш их их баярлаж байсан. Тэгэхэд бол та нүдэнд харагдаж байсан. Нөгөө Онги голын хөдөлгөөн гэх баахан хэдэн хувьсгалчид дэвхцээд, тойроод, навсайгаад, гүйлдээд л байдаг хэрнээ үр дүн гардаггүй. Тэнд нь нэг хөрөнгөтэй хулгайч базаж суучихаад л ...

Харин анх удаагаа манай Засгийн Газрынхан өөрөө очсон. Хэдий тусгайгийнхан ажиллаж байгаа ч гэсэн төрийн савар хүрэх ёстой газраа хүрдэг юм шүү гэдгийг анх удаа харуулсан?

Байгалийн баялаг дээр наадах чинь болсон. Хоёрдугаарт авлига авсан шүүгчид, компаниудыг яаж барив?  Бас л овоо тэмцэл хийж, цэвэрлээд л яваад байгаа. Тэгэхээр өмнө нь ярьсанчлан Юу хийх вэ?, Яаж хийх вэ?, Хэн хийх вэ?  гэдэг гурван асуудал байдаг. Хэн хийх нь л бол надад үнэхээр сонин биш.

Юу хийх вэ? гэдэг зорилго дээр л бид нэгдсэн.

Аль ч улсад 3 үндсэн зүйл байдаг.

1.Газар нутгаа бүрэн бүтэн авч үлдэх

2.Ард түмний ахуй амьдрал хямралгүй байх

3.Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг авч үлддэг, ард түмний ахуй амьдралыг хямралгүй байлгадаг төрөө ард түмэн дундаасаа төрүүлж чаддаг байх.

Төр гэдэг үг маань төрөх гэсэн язгууртай. Өөрөөр хэлбэл ард түмэн өөрийнхөө дундаас удирдагчаа төрүүлэхийг төр гэж нэрлэдэг. Энэ нь 6000 жилийн өмнө Монголд бий болсон ойлголт юм. Хамгийн анхны төрийн тухай сурвалж бичиг Модунь хаан Хүннү гүрний “Газар бол улсын үндэс” гэх ишлэлтэй Үндсэн хуультай удирдлагыг тулгар төр гэж манайхан нэрлэдэг. 

Газар бол улсын үндэс. Дээд талын шим ертөнц, доод талын сав ертөнцтэй бидний амьдарч буй 1,5 сая хавтгай дөрвөлжин нутаг бол газар. Улс гэдэг нь тэр газар дээр амьдарч байгаа ард түмнийг хэлнэ. Газар хүн хоёрыг нийлүүлээд улс гэдэг. Энэ хоёрыг нийлүүлсэн улсын үндэс нь газар. “Газаргүй бол та нар хэн ч биш шүү” гэдгийг Модунь хаан хэлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол Үндсэн хууль. Энэ өгүүлбэрийг л сайн ойлгоод газраа, дээр нь буй улсаа хамгаалж чадаж л байвал төр үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг.

Тэгэхээр хүний эцэг эх хүүхдээ төрүүлдэг. Аав нь эсээ өгөөд эх нь түүнийг нь хүлээн аваад хүүхдээ төрүүлдэг. Яг түүн шиг ард түмэн өөрсдөө дундаасааа төрөө төрүүлдэг учраас төр гэж нэрлэдэг юм. Хүүхдийг эцэг эх төрүүлдэг бол төрийг ард түмэн төрүүлдэг.  Өөрөөр хэлбэл газар, ард түмний ахуй амьдрал, дундаасаа төрөө төрүүлдэг гэдэг гурван зүйлийг ойлгоход л болно. Энэ гурван зүйлийг хийх гэж би сүүлийн 20 жил тэмцэж байна. Учир нь бид газар нутгийнхаа 70 хувийг алдчихсан.  Ард түмэн харийн мөнгө хүүлэгчдийн барьцаанд 30 миллиард долларын гадаад өр, түүнийг  төгрөг рүү шилжүүлсэн 40-өөд их наядын дотоод өрөнд орчихсон.  Үүнийг цэгцлэе гэхээр юу нь бүү мэд төр гэж худлаа нэрлэгдсэн 76 гишүүн, Улсын Их Хурал нэртэй бүтэц. Яг юу хариуцдаг нь тодорхой биш атлаа хууль тогтоодог, төсвөө баталдаг,  бараг мөнгө хэвлэх рүү ч орчихдог, татвар тогтоодог.

Та 20 жил хаалттай хаалганы цаанаас хашхирсан. Би таныг  орж ирэхэд энгэр дээр чинь намын тэмдэг байхыг анзаарсан. Яахав намд орсон гэдгийг нь мэдэж байсан ч ингэтлээ их итгэл үнэмшилтэй явж, тэмдгийг нь зүүгээд явж байна гэж бодоогүй. 

Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар та бүхэн Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнийг дэмжиж оролцох болж байх шиг байна.

Таныг У.Хүрэлсүхэд итгэж байна гэхээр гайхаад байна л даа?

Би 10 гаруй жил тэмцээж явахад яг надтай адил итгэл үнэмшилтэй, намайг дэмждэг, яг миний оношийг зөвшөөрдөг, энэ оношны дагуу Монгол Улс илааршиж, цэвэршиж, эрүүлжиж сайхан хөгжих ёстой гэж итгэдэг зарим хүн шүүмжлэлтэй хандаж байх шиг байгаа юм. Тэд нартаа зориулан тайлбарлая л даа.  Яг энэ бүх зүйлийг үндэс язгуураар нь бодоход газраа баталгаажуулан, ард түмнийхээ амьдралыг өрөнд оруулахгүй, өтөнд идүүлэхгүй, гал усны гашуун зовлонг амсуулахгүй, дундаасаа төрөө төрүүлдэг байх  тогтолцоо руу аваачихын тулд шинэ Үндсэн Хууль гэж яриад байгаа юм. Аливаа тогтолцоо гэдэг бол хууль эрх зүйн орчин. Баригдаж байгаа байшин эхлээд зураг хийнэ, тэгээд сууриасаа эхлээд цутгаад дээшилнэ. Үүн шиг аливаа  Улсын Үндсэн Хууль гэдэг бол суурь, зарчим.

Ард түмэн хууль тогтоох эрхтэй, шууд өөрөө сонгодог байх, шүүх засаглалаа шууд сонгодог байх, эдгээрийг хянадаг хяналтын бүтцээ шууд сонгодог байх. Мөн нэмээд хүн төрөлхтөнд  түгээмэл болсон хүний эрх, амьдрах эрхийг баталгаажуулна. Шинэ Үндсэн Хуулийн төсөл дээр 5 том бүтэц бий. Бүгдийг нь ард түмэн өөрөө шууд сонгодог байна

Энэ дунд хамгийн чухал нь Засгийн Газар мөнгөө өөрөө хэвлэдэг байх, түүнийг нь Төрийн банк системтэйгээр хүүгүй өгдөг байх. Энэ зээл буюу хүүгүй санхүүжилтыг авсан хүмүүс маань жинхэнэ бодит олсон ашиг орлогодоо таарсан татвар төлдөг байх гэсэн энэ гурван зүйлийг л Засгийн Газрын тулгын 3 чулуу болгох юм. Тодруулбал:

1.Мөнгөө хэвлэх

2.Түгээх

3.Татвар авах. 

Энэ зарчмыг л Засгийн Газарт аваачна. Ерөнхий сайд нь хэн байх нь хамаагүй. Нэгэнт ийм систем бүрдүүлчихвэл хариуцлага нэхээд л суучихна.

Мөнгөний ханш 5 хувиас дээш унах юм бол Болдко гуай та Ерөнхий сайдынхаа ажлаас бууна уу, инфиляци 10 хувь хүрвэл –“Уучлаарай, та ажлаа өг” гэх мэт.

Тэгэхгүй бол одоо Төв банкийг долларын эзэд салгаад авчихсан, хувьцаагаа баазынхаа төвөөс удирддаг. Швейцарьт байдаг Олон Улсын Төлбөр Тооцооны Банк гэдэг бол дэлхийн 200 гаруй оронд байдаг төв банкуудын эзэн банк юм. Манай Монгол банк байна уу, Оросын төв банк байна уу, тэр байтугай бусад 180, 190-ээд Улсын Төв банкиуд нь тэр Ротшилдын Олон Улсын Төлбөр Тооцооны Банк гэх тооцооны касс болохоос биш Монгол төрд ямар ч хамаа байхгүй. Тиймээс ч бид Оюу Толгойн ордоо тавиад 15 банкнаас зээл авахад буюу өөрөөр хэлбэл бид нар Оюу Толгойн ордоо өгөөд долларыг хэвлүүлж байна. Тэгэхээр тэдний 15 банк манай Оюу Толгойн алт зэсээр баталгаажсан долларыг хэвлэчихээд бид нарт худлаа зээл болгоод өгнө. Түүнийг нь энд байгаа Ротшилдын Швейцарьт байдаг Олон Улсын Төлбөр Тооцооны Банкны салбар болох Монгол банк нэртэй УИХ-аар 6 жил томилогдон батлагддаг, төрийн албаны шалгалт өгдөггүй бүтэц, нөгөө Оюу Толгойгоор баталгаажсан долларыг хэвлээд наашаа өгөхөд 20-оос доошгүйгээр төгрөгийн зээл болгоод бидэнд дахиад шахах үүрэг гүйцэтгэдэг.Тэгэхээр энэ тогтолцоог салгаж хаяад, өмнө дурьдсан 5 бүтцийг бий болгох хэрэгтэй.

Нэг шатлалтай Төрийн банкны системд орно. Ялангуяа дижитал мөнгө гараад ирсэн байхад үүнийг хийх үүднээс шинэ Үндсэн хуультай болцгооё, мөнгө санхүүгийн систем мөнгө хүүлдэг тогтолцоог халцгаая, сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлцгээе, байгалийн баялгийг ард түмний өмч болгоё гээд гэрээ байгуулаад, энэ суурь зарчмуудыг цагаан дээр хараар Ухнаагийн Хүрэлсүх гээд гарын үсгээ зурсан учир би У.Хүрэлсүхийг дэмжиж байна. Хэрэв Ухнаагийн Хүрэлсүхийн оронд Халтмаагийн Баттулга гээд зурсан бол би Х.Баттулгыг дэмжих байсан. Надад хэн байх нь хамаагүй, харин үүнийг хийх түүхэн боломж нь УИХ-д 62 суудалтай МАН-д байна. УИХ-ын 52 гишүүн л Үндсэн хуулийг өөрчилнө. Иймээс УИХ-д 62 суудалтай Монгол Ардын Нам өөрөө үүнийг бүрэн дэмжээд намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар бүгд оролцон зөвшөөрч, төлөөлөөд Ухнаагийн Хүрэлсүх гээд гарын үсэг зураад, хоёр нам нэгдэж байгаа учраас Хүрэлсүхийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бүрэн дэмжиж, энд яриад сууж явна. Яагаад гэвэл энэ хүн 30 жилд анх удаа бүх зүйлийг шинэчлэе гэж зориг гарган гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахдаа Намбарын Энхбаяртай зурсан юм биш, энэ зурсан гэрээ ард түмэндээ харуулж байгаа, ард түмнийхээ өмнө өгсөн андгай юм.Тэгэхээр Хүрэлсүх хуурна гэж байхгүй. Яагаад гэвэл хэрэв тэгвэл энэ нь ард түмнээ, түүхийг хулхидсан хэрэг болно. Тийм учраас ард түмэн ч бас Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад У.Хүрэлсүхээ, наад шинэ Үндсэн Хуулиа, яг тэр зурсан гэрээнийхээ дагуу, Ерөнхийлөгчийн сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийнхөө дагуу хэрэгжүүл гэж шаардах сайхан боломж гарч ирнэ.

Би У.Хүрэлсүх хэлсэндээ хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Гадуур юу яригдаж байгааг та өөрөө сонсож байгаа байх. Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ, Ерөнхийлөгч нь  нэг нам болох юм бол  бид буцаад коммунизм руугаа орно. Юун Корона, наана чинь ардчилал сөнөх гээд байна гээд л орилоод гүйгээд байгаа шүү дээ? 

Энд нэг буруу ойлголт байна. Ардчилал гэж юу вэ гэхээр “Ард түмэн засгийн эрхийг барих” гэсэн үг. Аливаа нэг улсад ардчиллыг аль нэг нам өмчилдөг  ойлголт байхгүй. Манайд л тийм тэнэг ойлголт байдаг. Бүхий л улсын намууд ардчилалтай маргадаггүй юм. Ардчилал гэдэг бол ард түмэн засгийн эрхээ бариад сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулах тухай ойлголт. Тэгэхээр аль нам нь хамаа байхгүй. Болдко, Т.Баярхүү гэдэг хүний сонгох эрх, мөн Болдко, Баярхүүгийн сонгогдох эрх нь ардчилал юм. Харин сонгох, сонгогдох эрх баталгаажсан төр засгаа өөрөө дундаасаа төрүүлээд засгаа барих эрхийг авахын тулд улсаа хөгжүүлэх төлөвлөгөөгөөр намууд хоорондоо өрсөлддөг. 

Тиймээс нэгдүгээрт, ардчилал бол Ардчилсан гэдэг нэртэй Ардчилсан Намын өмч биш. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулиар бид нарт бий болсон сонгох, сонгогдох эрх гэдэг бол улс төрийн бүх намуудын суурь юм.

Гэтэл манайд өнөөдөр Ардчилсан намынх л биш бол коммунист болчих гээд байгаа. Э.Бат-Үүл даргыг талбай дээр “Муусайн коммунистуудаа, фашистуудаа” гээд орилоод явж байхыг харахад тэр хүн ардчиллыг 100 хувь өмчилсөн байна гэж санагдсан?

Ер нь бол би 1990 оноос хойш Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг сайн мэднэ. Тэд нар бол ардчиллын талаар ойлгодог ч үгүй хүмүүс байхгүй юу! Ойлгоогүй атлаа ардчилал гэж яриад бусдаас илүү залилангийн амьдралаар 30 жил амьдарсан хүмүүс.

Ардчилал ярьсан жинхэнэ залилагчид. Яг нүүр тулаад Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд ардчилал ярьдаг хүмүүстэй мэтгэлцвэл би тэр дор нь тэдгээр залилангийн этгээдүүдийн хувцсыг нь тайлаад хэн бэ? гэдгийг нь гаргаад ирнэ. Өөрөө хэрэгт орох болохоороо жоохон ардчилал гээд ойлгоогүй юмаа худлаа үнэн яриад явдаг. За гэхдээ тэр Бат-Үүл энэ тэр хэнд ч сонин биш.

Ардчилал гэдэг бол Монголын ард түмний өөрсдийнх нь том ололт, ард түмний сонгох, сонгогдох эрх буюу төрөө дундаасаа төрүүлэх, засгаа сонгох байгуулах эрх. 

Ер нь ямар изм, ямар номлол байхаас үл хамаараад  Модунь хааны Үндсэн хууль л байх ёстой. “Газар бол улсын үндэс” гэж. Монгол хүн ямар намд, юунд хуваагдах нь хамаа байхгүй, энэ газар нутаг гэдэг бол бидний оршихуйн үндэс. Монгол хүн ямар намд хуваагдах, ямар шүтлэгтэй  байх нь хамаа байхгүй, энэ газар нутаг нэг ахуй амьдралтай. Яагаад их хаан минь агуу эзэнт том гүрнийг байгуулсан юм бэ? Болдко Христийг шүтдэг бол Христийг шүт, Т.Баярхүү тэнгэр шүтдэг бол шүт. Гэхдээ та нар буцаж ирээд энэ нутаг дээр 80 сая малаа, газар тариалангаа, янз бүрийн үйлдвэрээ байгуулаад бизнесээ эрхлэхдээ нэг хувьцаат компаний 3 сая хувьцаа эзэмшигчид шүү гэдгийг тогтоож өгсөн юи. Гэтэл үүнийг ч мэдэхгүй юмнууд худлаа үймүүлээд “Би Ардчилагч”, “Би тийм” гэж  өөрөө ч ойлгоогүй изм ярьсан хүмүүс. Монгол хүн нэг нутаг дээрээ бүгд ахуй амьдралаа эвтэй сайхан авч явах ёстой. Үүний тулд юу хэрэгтэй вэ гэхээр: 

1.Маш сайн үндэсний мөнгөний онол

2.Үндэсний санхүүгийн системийн онол

3. Үндэсний татварын онол

Эдгээрийг л зөв хийгээд өгчих юм бол ямар ч изм хэрэггүй.

Жинхэнэ 13-р зуунд байсан шиг хүчирхэг төрөө бид байгуулж чадна. Харийн изм-ын залинд орох хэрэггүй, харийн мөнгө хүүлэгчдийн барьцаанд орохгүй. Үүнийг хийх  боломжтой, УИХ-д 62 суудалтай Монгол Ардын Нам зөвшөөрөөд, өөрчлөлт хийе гэж нэгдсэн учир би баяртай байна.

Баярлалаа.

 

Эх сурвалж: sonin.mn

“HU” хамтлаг “Youtube” сувгаас “Golden buttоn” авчээ
“HU” хамтлаг “Youtube” сувгаас “Golden buttоn” авчээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​