fbpx Сайн мэдээ: НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг зогсоох хуулийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 54 секунд

Сайн мэдээ: НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг зогсоох хуулийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн өөрчлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг болиулах асуудлыг тусгасан байна.

Тодруулбал, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд даатгуулагч болон ажил олгогч тус бүр 9.5 хувийн шимтгэл төлдөг болгохоор хуульчилсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь үлдээх тухай хуулийн төсөлд тусгасан юм.  

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлбэл 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190-ээд тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч, мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын үеийн хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох юм.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд: Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах зорилгоор хуулийн өөрчлөлтийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан. Долоодугаар сарын 1-н хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН-ийнхэн л шимтгэл төлж байгаа. Харин 900 мянга гаруй даатгал төлөгч нар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бараг таван хувь хөнгөлөгдөж байгаа. Зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувиас гадна үйлдвэрлэлийн ослын, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн зэрэг нийт таван хувиар шимтгэлийг хөнгөлж байгаа.

УИХ-ын гишүүн П.Анужин: Нийгмийн даатгалын сан өнөөдөр ямар байдалд ажиллаж байгааг бид мэдэж байгаа. НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төсөл нь КОВИД-ийн үед нүдээ олсон арга хэмжээ. Гэхдээ том зургаар нь харвал энэ бол зүгээр л амь тариа. Аргацаасан л арга хэмжээ. Нийгмийн даатгалын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцмээр байна. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш өчнөөн асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байсан. Үүнийг яагаад яаралтай горимоор оруулж ирээд, шийдчих эр зориг гаргахгүй байгаа юм бэ. Миний мэдэхээр сүүлийн 8-10 жил Сингапур, Норвеги шиг хуримтлалын сантай болъё гэж ярьсан. Үүнийг хийдэггүй шалтгаан нь юу вэ. Цаана нь ямар эрх ашиг байгаад явуулдаггүй юм бэ.

Тогтолцоог өөрчилнө гэж яриад байна. Түүнээс өмнө шийдэх өчнөөн арга зам байна. Алдсан мөнгөө олж авдаггүй юм уу, ямар арга хэмжээ авч байна вэ А.Ариунзаяа сайд аа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: 

Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд маш олон хүнийг хамарсан асуудал учраас няхуур хандаж байгаа. Одоогоор яамныхаа хүрээнд багц хуулиа бэлэн болгоод байна. Тун удахгүй өргөн мэдүүлнэ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Ер нь тэтгэврийн  даатгалын сан л алдагдалтай ажиллдаг юм байна. Тэтгэмж, гэнэтийн ослын зэрэг бусад сангууд тодорхой хэмжээнд хэмнэлттэй ажилладаг юм байна. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1-нээс он дуустал хооронд нь шилжүүлэх бүрэн боломжтой.

УИХ-ийн гишүүн Г.Ганболд: Сан дотроо зохицуулалт хийхэд долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжтой. Харин оны эхнээс хэрэгжүүлэх бол төсөвт тодотгол хийнэ.

Ийнхүү байнгын хорооны хэлэлцүүлгээр НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хугацааг энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​