fbpx Хөдөө аж ахуйг дэмжихэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/05/18
Унших
0 минут 58 секунд

Хөдөө аж ахуйг дэмжихэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгож эхлээд байна.

  1. Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,
  2. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
  3. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгох юм.

Жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай энэхүү хөнгөлөлттэй зээл нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй. Дээрх зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах хэрэгтэй юм. Одоогийн байдлаар 2165 хүсэлтэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД МӨРӨН ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
ПРОКУРОР: Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан хэргийг хааж, шатахуун худалдсан "Сод Монгол" ШТС-ийг 3 саяар торгосон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ