fbpx АГШИЖ БИШ, ТЭЛЖ БАЙЖ Л АВРАГДАНА!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 34 секунд

АГШИЖ БИШ, ТЭЛЖ БАЙЖ Л АВРАГДАНА!

Хоёр их наядын нийт зээлийн багцаас даруй хоёр дахин их зээлийн хүсэлт банкуудад иржээ

Ковид-19 цар тахлын нөлөөлөл дор хүн төрөлхтөн хоёр жилийг хэдийнээ үджээ. Эхэндээ бол улс орнууд өвчнийг дотооддоо алдчихгүй байх, алдчихсан бол тархалтын хүрээг хумихын төлөө л хичээж ажиллаж байлаа. Монгол Улс ч ялгаагүй. Хилээ хааж, хичээл завсарлуулж, зарим үйлчилгээнд цагийн хязгаарлалт тавих зэргээр шаардлагатай гэсэн бүхнээ л хийсэн. Гэвч дэлхийн бүхий л улс орныг дайрсан коронавирус Монгол Улсыг тойрсонгүй. Өнгөрсөн аравдугаар сард дотооддоо халдвар алдаж, саяхныг хүртэл өдөрт мянга мянгаараа халдварын шинэ тохиолдол бүртгэгдэх хэмжээнд цар тахлын цар хүрээ томроод байлаа. Харин хатуу хөл хорио, бүх нийтийг вакцинжуулах ажлуудын үр дүн эхнээсээ гарч, өдгөө энэ тоо мянгаас харьцангуй бууж буйг Та бид өдөр бүр статистик мэдээллээс харж байна. Гэвч үүнд ханах ёсгүй, баярлах бол  бүр ч болоогүй. Цар тахлын цаад талд гарахад дахиад зай ч байна, лай ч байна.

Нэн жижигхэн энэ нянгийн хүн төрөлхтөнд үүсгэсэн бэрхшээл зөвхөн өвчин зовлон, үхэл хагацал байсангүй. Үндсэндээ дэлхий нийтээрээ эрүүл мэнд чухал уу, эдийн засаг чухал уу гэсэн сонголтын өмнө зогсч байна. Коронавирус зөвхөн эрүүл мэнд талаасаа хүн төрөлхтнийг өвтгөөгүй, эдийн засгийг ч бас хүчтэй шоконд оруулчихлаа гэсэн үг. Судлаачдын тооцоолж буйгаар сүүлийн 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн хямрал Ковид-19 цар тахлаас үүдэж үүсчээ. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь үүний хангалттай баталгаа. 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас даруй гурав дахин хүндрэлтэй хямралтай дэлхий нийтээр нүүр тулаад байна гэхээр коронавирусийн хоруу чанар эдийн засагт ч хүчтэй өвдөлт өгсөн гэсэн үг. Нэг ёсондоо эрүүл мэндээс гадна эдийн засгаа ч бас анхаарах ёстойг сануулж буй хэрэг юм.

Дэлхийн эдийн засагт учирсан энэ хямрал Монголд хэрхэн сүүдрээ тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн хоёрхон өгүүлбэрээс харж болохоор байна. Тэрээр “Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг -6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой байсан 8 их наяд төгрөг гацсан байна” гэсэн юм.

-6 хувийн агшилт бол энгийн иргэдийн амьдрал дээр асар хүчтэй өвдөлт болж бууж буйг бас нэгэн баримтаар өгүүлье. Цар тахалтай тэмцсэн 2020 онд Монгол Улсад цөөнгүй аж ахуйн нэгж хаалгаа барьж, үндсэндээ 68.9 мянган хүн ажлын байргүй болсон гэсэн тооцоог Сангийн яам хийсэн байдаг. Хэрэв дорвитой арга хэмжээ авахгүй бол 2021 онд энэ тоо нэг зуун мянга руу дөхнө гэдгийг ч урьдчилан таамагласан нь бий. Нэг ажлын байрны ард нэг өрхийн амьдрал явж байна гэж тооцвол ийм хэмжээний айл өрхийн идэх хоол, өмсөх хувцасны мөнгө хасагджээ. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг хоёрыг ижил тэнцүү авч үзэх шаардлагатай гээд “Бодлогын шилжилт” хийж буйгаа зарласан биз ээ.

Хавтгайрсан халамж бус ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хөдөлгөх, хөдөө аж ахуйг дэмжих, иргэдийг бага хүүтэй зээлээр орон сууцжуулахад гол анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэгдсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” яг одоо хэрэгжээд явж байна. Уг хөтөлбөр хэрэгжиж дууссанаар Монгол Улс цар тахлын хүнд сорилтыг хохирол багатай даван гарахаас гадна, эдийн засгийн үндсэн бүтцээ эрүүлжүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлээд байгаа аж. Энэ ч үүднээс Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд 2 их наяд төгрөгөөр ажлын байрыг дэмжихээр тусгасныг энэ удаад онцлоё.

Хэрэв засаг үнэхээр зорьсондоо хүрч чадвал 2021 оны гүйцэтгэлээр эдийн засгаа тогтворжуулж, макро үзүүлэлтүүдийг 2019 оны эцэс буюу цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ гэж тооцсон гэдэг. Үүгээр ч тогтохгүй эдийн засгийн бодит өсөлтийг 5.1 хувь, гадаад валютын нөөцийг 4 тэрбум ам.доллар, нийт экспортыг 7.6 ам.доллар, хөдөлмөр эрхлэлтийг 2019 оны түвшнээс 3.4 хувиар өсгөх юм. Ухаандаа Монгол Улсад төр, хувийн хэвшил нийлээд 820 мянган ажлын байр бий болгосон нь цар тахлын нөлөөллөөр 68.9 мянгаар буурчихаад байна. Хэрэв 10 их наядын цогц төлөвлөгөөний “Ажлын байрыг дэмжих 2 их наяд”-ын зээлийг амжилттай хэрэгжүүлбэл 2019 оны (цар тахлаас өмнөх) хэмжээнд аваачихаас илүү 2019 онд ажилгүй байсан 200 мянга гаруй иргэдээ нэмж ажлын байраар хангах зорилготой юм. Тиймээс олон мянган залуусыг ажил мэргэжлийн сургалтад хамруулж, ЖДҮДС-гаар дамжуулж өгдөг байсантай харьцуулахад 15-20 дахин их мөнгийг ижил хүүтэйгээр өгөхөөр шийдвэрлэсэн. Магадгүй аж ахуйн нэгжүүдэд өмнө нь ийм боломж олгодог байсан бол өдийд хөдөлмөрийн насны бүх хүн ажлын байраар хангагдсан байх байсан биз. Тиймээс энэ шийдвэр нэг талаар төр засаг алдаагаа засч байгаа бөгөөд үнэхээр л бүх хүнээ ажлын байртай болгох зорилго тавьсан гэдгийг харуулж байна. Нөгөө талаас энэ шийдвэрийг бодит болгоход голлон үүрэг гүйцэтгэж байгаа нь арилжааны банкууд. Юу гэхээр, арилжааны банкуудын чөлөөт үлдэгдлийг л энэ удаад зах зээлд хямд эх үүсвэрээр санал болгох механизмыг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, 3 хувийн хүүтэй иргэнд олгож байгаа 50 сая, аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа 300-500 сая төгрөгийн зээл бол цэвэр арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрээс гарч буй мөнгө!

10-аас өндөр хувийн хүүтэй олддог байсан зээл аж ахуйн нэгжүүдэд 3 хувийн хүүтэй очиж байгаа учраас эрэлт нь ч их байна. Эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, аж ахуйн нэгжүүдэд амь тариа болгох үүднээс нь ч харсан энэ бол нүдээ олсон шийдвэр байсан нь гарцаагүй. Тиймээс ч ажлын байрны зээлд хамрагдах хүсэлтээ нийтдээ 11580 аж ахуйн нэгж банкуудад ирүүлээд байгаа бөгөөд тэдний хүссэн зээлийн нийт дүн нь 5 их наяд төгрөгийг давжээ.

Ийм хэмжээний мөнгөний хэрэгцээ Монголын бизнесийнхэнд байна гэсэн үг. Харин зээлийн хүсэлт болгоныг биелүүлэх боломж арилжааны банкуудад байгаа юу гэвэл үгүй. Хоёр их наядын нийт зээлийн багцаас даруй хоёр дахин их зээлийн хүсэлт банкуудад ирээд байгаа бөгөөд өөрийн чөлөөт эх үүсвэрээс иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон байдлаараа Хаан банк (429.6 тэрбум төгрөгийн зээл олгосон), Төрийн банк (165.3 тэрбум төгрөгийн зээл олгосон) арилжааны банкуудаа тэргүүлж байгаа аж. Энэ нь эдгээр банкууд нийгмийн хариуцлагаа илүүтэй хүлээж, чөлөөт үлдэгдлээрээ Төв банкны үнэт цаас авах бус, жирийн бизнеснүүдийг эрсдэлтэй ч гэсэн дэмжье гэж шийдсэнийнх нь үр нөлөө. Сангийн яамны мэдээллээс үзэхэд энэхүү зээлийн үр дүнд тавдугаар сарын 6-ны байдлаар 42607 ажлыг байрыг хадгалж үлдэж чаджээ. Хэрэв энэ зээл олгогдоогүй бол ажилгүйчүүдийн эгнээ ахиад 42607-оор нэмэгдэх байсан гэсэн үг.

Энэ бол нийтээрээ зүтгэж байж хямралыг аль болох хохирол багатай даван туулах ёстой гэсэн зүтгэл. Томоор үнэлбэл эх оронч сэтгэл юм. Яг л 1997-1998 оны Азийн эдийн засгийн хямралын үед БНСУ-ын иргэд эрх баригчдынхаа ОУВС-гаас авсан 58 тэрбум ам.долларын зээлийг буцаан төлөхийн тулд зүүж явсан ээмэг бөгж тэргүүтэй алт мөнгөн эдлэлээ хандивлаж байсан түүхтэй ижил мэт. Улсынх нь эдийн засаг унавал өөрсдийнх нь эдийн засаг ч унах учраас Солонгосын ард түмэн 20 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаасан гэсэн мэдээлэл байдаг. Энэхүү түүхээрээ тэд бахархаж, “Эх орноо гэх сэтгэл энэ мэт жижиг зүйлсээс л эхэлдэг” хэмээн өгүүлдэг билээ.

Тэгэхээр жинхэнэ эх оронч гэж хэнийг хэлэх вэ? Ам нээх бүртээ ард түмэн гэж ярьдаг улстөрчид лав биш. Эх оронч гэж эх орон гэдэг үгийг их хэлж байгаагаар нь биш, хийж байгаа үйлдлээр нь тодорхойлох ёстой. Нэг ажлын байрыг хадгалж үлдсэнээр нэг өрхийг, цаашлаад нийт эдийн засгаа аварч үлдэж байгаа хэлбэр нь өөрөө эх оронч сэтгэл гэлтэй. Учир нь, Ковид-19 цар тахлын хямралыг Монголын эдийн засаг агшиж биш, тэлж байж л аврагдана шүү дээ!

            Нэг ажлын байрыг хадгалж үлдсэнээр нэг өрхийг, цаашлаад нийт эдийн засгаа аварч үлдэж байгаа хэлбэр нь өөрөө эх оронч сэтгэл гэлтэй.

Т.ХЭРЛЭН

Жүжигчин Бооёогийн охид Их Британы их сургуулийн оюутан болжээ
Жүжигчин Бооёогийн охид Их Британы их сургуулийн оюутан болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​