УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Улмаар гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалтад явуулахад хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Гэтэл өнөөдрөөс чуулганы цахим санал хураалтын системд өөрчлөлт орсон нь гишүүдэд ойлгомжгүй байснаас болж дэмжихгүй гэх саналын дүн гарлаа хэмээн хууль санаачлагчид болон Хууль зүйн байнгын хорооны дарга нар горимын санал гаргав.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар техникийн саатал гарсан тул чуулганы хуралдааныг түр завсарлуулж буйгаа мэдэгдэв.