fbpx Сайхан сэтгэлтэй ах эгч нараа найзад минь туслаач
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 26 секунд

Сайхан сэтгэлтэй ах эгч нараа найзад минь туслаач

“Өвчин хэлж биш хийсч ирдэг” гэдэг. Энэ л учраар Бибишийн Сэлэнгэ охинд “ялгаралгүй мезинхимийн дугуй эсийн гаралтай хорт хавдар” тусчээ. Хэдийгээр онош нь гарсан ч Хавдар судлалын үндэсний төвөөс “Бид эмчилж чадахгүй” гэх хариу өгсөн аж. Тиймээс ар гэрийнхэн нь төрөл бүрийн гарц хайж гадагшаа хандахад БНСУ-ын Улсан хотын их сургуулийн дэргэдэх Олон улсын эмнэлгээс эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авсан байна. Гагцхүү тэнд очоод хими эмчилгээ хийлгэнэ, хоёр удаа мэс засал эмчилгээ гээд нийт зардал 150 сая төгрөг болох юм. Хурааж цуглуулсан мөнгөгүй, бусдын адил эгэл амьдарч байгаа хүмүүст ийм их хэмжээний мөнгө байна гэж үгүй. Тиймээс Б.Сэлэнгэ охин нийт ард түмэндээ хандаж, тэдний сэтгэлийн дэмээр эмчлүүлж байна.

Б.Сэлэнгэ охин Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн Б.Цэцэгмаа багштай 12 а ангид сурдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр тэр эмнэлгийн орон дээр шанлан хэвтэх бус амьдралын их далайд хөл тавихаар шалгалт өгөөд алхаж байх учиртай. Гэхдээ тэр сэтгэлийн хаттай, шантрашгүй охин гэдэг нь юу юунаас харагдана. Тиймдээ ч тэрээр “Би удахгүй эрүүл болно. Монголынхоо бүх ард түмэнд өртэй гэж бодож хүн бүхэнд хүнлэг хандаж, хүн бүхэнд тусалж, амьдарна” гэж ярьж байна.

Б.Сэлэнгээгийн аав Ц. Бибиш нь эрчим хүчний салбарт өндөр хүчдэлийн монтер, цахилгаанчнаар тасралтгүй 22 жил ажилласан хүн. Гэвч тэрээр 2014 онд “Дөргөн-УЦС” компанид операторчиноор ажиллаж байх үедээ ажил үүргээ гүйцэтгэж яваад хорвоог орхижээ. Тухайн үед Б.Сэлэнгээ маань дөнгөж л 10-хан настай байсан. Энэ л амьдралын хар шуурга охиных нь сэтгэлд одоо ч мартагдаагүй. Магадгүй сэтгэл зүйн зовлон, аавгүй байхын зовлон түүнд маш ихээр нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ л эгч дүү дөрөв сайн ээжийн ачаар хэнээс ч дутахгүй өдий зэрэгт хүрсэн. Б.Сэлэнгээгийн ээж Ц. Энхцэцэг нь Ховд аймгийн Жаргалант сумын наймдугаар цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг бөгөөд боловсролын байгууллагад 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ирээдүй хойч үеийн хүмүүжүүлэгч хүн аж. Одоо Б.Сэлэнгээд олон түмний халуун сэтгэлийн дэм л хэрэгтэй болжээ.

Тийм ч учраас их бага гэлтгүй хүмүүс сайн санааны үүпднээс түүнд сэтгэлийн алгаа дэлгэсээр байгааг дуулгах хэрэгтэй. Б.Сэлэнгэд хүүхэд багачуудаас хүртэл олон зуун захидлыг өөрсдийнхөө хэмжээнд мөнгөтэй илгээсээр байгаа аж. Олон захидлын нэгээс дурдахад Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн Э.Ууганзаяа багштай 6а ангийн сурагчид Б.Сэлэнгэ хэмээх охинд зориулан захидал бичжээ. Хүүхдийн сэтгэл гэдэг сайхан юм. Тэд захидалдаа “Сэлэнгээ эгчээ та түргэн эрүүл болоорой. Эмчилгээгээ сайн хийлгээрэй. Сэлэнгээ эгчээ манай аймгийн эмч, дарга нар танд туслаж байгаа биз дээ. Та даарч болохгүй шүү. Улаанбаатар хотод хүйтэн байна уу. Биеэ сайн бодоорой. Сайн эмчлүүлээрэй эгчээ” хэмээн сурагчийн гараар бичсэн энэ л гэгээн сэтгэлийн дулаан үгтэй захидлууд миний өмнө байна.

Мөнхүү нэгэн захидлаас харахад “...Б.Сэлэнгэ маань найз нөхөдтэйгөө инээлдээд, баярлаад аз жаргалтайгаар гүйж явсан. Гэвч нэг л өдөр хорт хавдар гэх өвчинтэй нүүр тулсан билээ. Найз маань энэхүү өвчнөөр өвдөөд хоёр жилийг ардаа орхижээ. Энэ мэдээг анх сонсоход үнэхээр итгэмээргүй санагдсан. Бид бүхэн найздаа нэгэн сэтгэл, зүрхээр хөдөлж, тусалж бас сайн сайхны төлөө өдөр болон залбирч байгаа. Сэлэнгэ маань үнэхээр сэргэлэн цовоо, бас хөгжилтэй охин. Гэвч ингээд өвдөөд, өвчиндөө шаналаад уйлж байгааг нь харахад сэтгэл их өвддөг. Монголын сайхан сэтгэлт ах, эгч нар аа бидний найзад туслаач, бид эргээд найзтайгаа хөтлөлцөөд гүймээр байна. Бид цаашид их сургуульд суралцаж, эх орондоо хийх бүтээх зүйлсээ хамтдаа бүтээмээр байна. Буян буцаад ирэхдээ бороо шиг асгарах болно...Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Г.Номин” гэх мэтээр захидлууд ирсээр байна.

Хаан банк: 5862077840-Ц.Энхцэцэг

Холбоо барих утас: 9947-8461, 9499-6161

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш 06.00 цагт НЭЭГДЭНЭ
Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш 06.00 цагт НЭЭГДЭНЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​