fbpx Булганд Ц.Ананлбазарын эсрэг гарын үсэг цуглуулж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Манай 76
Хэзээ
2021/05/24
Унших
0 минут 54 секунд

Булганд Ц.Ананлбазарын эсрэг гарын үсэг цуглуулж эхэлжээ

О

Охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчиндсэн байж болзошгүй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгуулахаар "Ме Too" хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа нар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гэвч Ц.Анандбазараас мэдүүлэг аваагүй, шалгалтын ажиллагаа явцгүй байгаа талаар мэдээлэл гараад байгаа.

Мөн УИХ-ын Ёс зүйн байнгын хороо Ц.Анандбазарыг шалгах шаардлагагүй гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл "Ме too" хөдөлгөөнийхөн энэ өдрүүдэд Булган аймагт ажиллаж Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүсэлтэд сонгогчдын гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Улмаар Ц.Анандбазарыг УИХ-д сонгосон Булган аймгийн иргэдийн эргүүлэн татах хүсэлтэд зурсан гарын үсгийг холбогдох байгууллагуудад дамжуулан өгч шийдүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: shuurhai.mn

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД МӨРӨН ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Д.Совдыг сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан хэргээр ЯЛЛАГДАГЧААР татлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ