ЭЕШ-ыг ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар болсон. Тиймээс төгсөх ангийн сурагчдад энэ сарын 17-ноос эхлэн танхимаар давтлага өгч эхлээд байгаа юм. Тэгвэл Хотын орлогч Б.Одсүрэн төгсөх ангийн сурагчдад маш чухал зөвлөгөөг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өглөө. Тэрбээр "Глобал чадамжийг эзэмших нь" маш чухал. Учир нь ирээдүйн ажиллах хүчний гол эзэд болох төгсөх ангийн дүү нар маань биднээс илүү томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байна" хэмээжээ.
Улмаар Глобал чадамжийн тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, хэрвээ хүн энэ чадамжийг эзэмшиж чадвал өөртөө олон төрлийн карьерийн зам нээж өгөх, ажлын байранд хурдтай өсөн дэвших, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох, санхүүгийн аюулаас өөрийгөө хамгаалах зэрэг давуу талтай гэдгийг ч онцолж байв.
Б.Одсүрэн нь Хотын орлогчоор томилогдохоос өмнө "Метро девелопмент" группийн захирлаар ажиллаж байсан. Мөн сошиал ертөнцөд идэвхтэй. Түүний илэрхийлэх санаа, барих чиг баримжаа олон залуусын таашаалд нийцэж, даган дуурайдаг билээ.