fbpx Хятадын “тэг ковид” бодлого нийлүүлэлтийг сааруулах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 19 секунд

Хятадын “тэг ковид” бодлого нийлүүлэлтийг сааруулах уу?

Дэлхийн улс орнууд цар тахлын хямралаас бага багаар гарч байна. Энэ нь нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн өсөлт юм. Түүнчлэн бодлого боловсруулагчид нь үүний эсрэг хариу үйлдэл үзүүлэх төвөгтэй байдалд байна. Инфляц хэдийгээр Төвбанкуудын анхаарлын төвд байх үзүүлэлт гэлээ ч тэдний хариу үйлдлээс хамаардаггүй гэдгийг цаг үе харуулж байна. “Нийлүүлэлтийн шинжтэй төрөл бүрийн хүчин зүйл инфляцад хүчтэй нөлөөлдөг гэдгийг тодоор харууллаа” гэж эдийн засагч Г.Батзориг хэлснийг онцлоё.

Энэ нь хэд хэдэн зүйлээр илэрч байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн тайлбарласнаар нэгдүгээрт, аливаа улсын инфляцад дотоод эдийн засгийн үзүүлэлтээс гадна хөрш орнуудын инфляц нөлөөлдөг. Хоёрдугаарт, тээвэр ложистекийн сул байдал, хилийн гацалт. Гуравдугаарт, дэлхийн үйлдвэрлэгчдийн доголдол бүх улсад хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, аль нэг оронд түүхий эдийн хомсдол, тасалдал үүсэхэд дэлхий нийтээр хямардаг гэдгийг харууллаа хэмээж байна.

Инфцляцийг өсгөхгүй байх Монголбанкны хүлээлт

Хилийн гацалт хэвэндээ орж өдөрт гарах машины тоо одоо байгаа 50- иас 150 болж нэмэгдэх байх гэсэн хүлээлт, итгэл нь инфляц өсөхгүй байх таамгийн нэг аж. Нийт инфляцийн 40 хувийг хүнсний инфляц, 60 орчим хувийг хүнсний бус бараа бүтээгдэхүүний өсөлт харуулж байна. Бусад улс ялгаагүй хүнсний инфляцийн өсөлттэй нүүр тулаад байгаа. НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргадаг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн индекс 2020 оны зургадугаар сард 92-93 үзүүлэлттэй байсан бол 2021 оны аравдугаар сард энэ үзүүлэлт 40-50 хувиар өсч 132 болжээ. Харин сүүлийн хоёр сард нь энэ үзүүлэлт бага зэрэг буурсан нь сайн үзүүлэлт гэж Төвбанкны Мөнгөны бодлогын газрын шинжээч, эдийн засагч Н.Цэнд тайлбарласан юм.

Гэхдээ 60 хувийн өсөлт үзүүлсэн хүнсний бус бараа болох шатахуун, газрын тосны тээврийн үнэ 30-40 хувиар өссөн нь инфляцийг улам өдөөсөн. Дэлхий даяар газрын тосны үнийн өсөлт инфляцийн шок үүсгэж цохилт болсон. Цаашдаа ч нефтийн үнийн зах зээл хэрхэх нь тодорхойгүй өсөх төлөв ажиглагдаж байна.

Энэ нь 2022 оны эхний хоёр сард дээрх буусан үзүүлэлтийг эргүүлээд өсгөх нөхцлийг бүрдүүлсэн гэв. Эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэн эрэлтийн шалтгаантай инфляц ийнхүү улс орныг бүхэлд нь хамарч байна. Япон улсын инфляц зорилтот түвшинд байгаа бол бусад улсынх зорилтоосоо даваад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпод оролцож Хятадын талтай хил гаалийн гацалт болон бусад тулгамдсан олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байгаа нь эрэлт, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг зорилтот түвшинд нь авчирхад нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдэнэ

Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй инфляц 2022 онд өмнөх төсөөллөөс илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг ОУВС тайландаа тусгажээ. 2021 онд үүссэн нийлүүлэлтийн тасалдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.5-1 пунктээр бууруулсан бол суурь инфляцийг нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн гэдэг тооцоолол гарчээ. Гэхдээ нийлүүлэлт сайжирч, эрэлтийг дэмжих бодлогууд хумигдсанаар үнийн өсөлтийг бий болгоод байгаа эрэлт-нийлүүлэлтийн зөрүү оны туршид саарч, хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийн хурд өмнөх оноос бага байх төсөөлөлтэй.

Түүнчлэн гол төвбанкууд хариу арга хэмжээ авахаар хүлээгдэж байна. Инфляцийн хүлээлт өөрчлөгдөөгүй нөхцөлд үнийн түвшний хурдтай өсөлт 2023 оноос тогтворжино гэж үзжээ. Төсөөлөлд олон тодорхой бус байдал бий бөгөөд, төсөөллийг муутгах эрсдэл нь давамгайлж байгааг онцолжээ.

Тэр дунд Хятадын “тэг ковид” бодлого нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг даамжруулж болзошгүйг анхааруулсан байна. Энэ үгийг анзаарвал урд хөрш хилээ зургаан сараас нааш тогтвортой нээлттэй байх уу гэдэг нь эргэлзээтэй. Цар тахлын үед дэлхийн олон улс оронд инфляц сүүлийн арав гаруй жилийн дээд түвшинд хүрээд байгаа юм.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украин хэзээ Оростой нэгдэх талаар Беларусийн ерөнхийлөгч таамаг дэвшүүлжээ
Украин хэзээ Оростой нэгдэх талаар Беларусийн ерөнхийлөгч таамаг дэвшүүлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​