Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Онцгой байдлын ерөнхий газарт
10:00 цагт Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах зүйлс, урьдчилан сэргийлэх асуудлын талаар мэдээлэл өгөх зорилгоор БХБЯ, ОБЕГ, Одон орон геофизикийн хүрээлэн, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэвлэлийн хурал зохион байгуулна.
Сүхбаатарын талбайд
11:00-13:00 цагт ХӨСҮТ, НЭМГ, НЭМҮТ, Дүүргийн ЭМТ-үүд хамтран Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
Шихихутуг их сургуулийн номын санд
11:00 цагт Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор О.Амархүү агсны "Байгаль орчныг хамгаалах, Монгол зан заншил хууль цааз" номын нээлт болно.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд
12:00 цагаас Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно.