fbpx Энэ онд нийслэлд 74 га талбайг ойжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 11 секунд

Энэ онд нийслэлд 74 га талбайг ойжуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав.

Тэрбээр “Тэрбум мод” хөдөлгөөнийг нийслэлд 2030 он хүртэл гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12.948 га талбайд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 3350 га-д 4.5 сая мод, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 65 сая мод нийслэлийн суурьшлын бүсэд тарьж, ургуулахаар бэлдсэн. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн төслийг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний оролцоотой өрнүүлж 29.8 сая мод, нийт 120 сая модыг нийслэлд тарьж ургуулна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавжинд идэгдсэн, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 2022 онд нийслэлд 74 га-д ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" хэмээв.

сонин mn

Нийслэлийн хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллага байдаг. Үүнээс 29 газар нь 49.6 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 4.6 сая тарьц, суулгацын нөөц бий.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд есөн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, мод үржүүлгийн агро ойн аж ахуйн газар байгуулахад ус ашиглалтын төлбөрөөс хөнгөлөх, ойн мэргэжлийн байгууллагад мод үржүүлгийн зориулалтаар газар олгох дэмжлэг үзүүлэх, мод тарих соёлыг нутагшуулах урт хугацааны нөлөөллийн аяныг хийх, мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн баримт бичиг боловсруулах, зээл бий болгох, урамшуулах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн гуравдугаар сарын 28-нд “Тэрбум мод” зөвлөгөөнийг зохион байгуулах юм.

сонин mn

Хотын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан тус хөдөлгөөний чухлыг дурдаад, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үүнтэй ажлуудаа уялдуулах, иргэдийг идэвхтэй хамруулах хэрэгтэйг онцоллоо.

Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээ зохион байгуулна

Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Улаанбаатар театр хамтран 2022 онд жуулчдад зориулан урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

сонин mn

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, олон улсын мото наадам, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг 14 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам, “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, "Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

сонин mn

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ын нэрийг өөрчлөх асуудлыг танилцуулав

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үндсэн чиглэл, дүрмийг шинэчлэн батлуулах, паркийн бүсийг тогтоох тухай тус газрын дарга Б.Мягмар танилцууллаа.

сонин mn

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь 2014 онд байгуулагдсан. Энэ хугацаанд үерийн усны барилга байгууламж, борооны ус цуглуулах төв шугамын зураг төсөв, паркийн хамгаалалтын бүсийн зураг төсөв, паркийн дотор инженерийн шугамын зураг төсөв, технологийн усан хангамжийн зураг төсөв, гидрогеологийн судалгаа зэрэг ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Тус газрыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах санал гаргаж, дүрмийг шинэчлэн боловсруулжээ. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон өөрчлөхийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм.

сонин mn

Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэж, энэхүү төслийн гүйцэтгэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК-ийг шалгаруулж, концессийн гэрээ байгуулсан. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул 2019 онд концессийн гэрээг хүчингүй болгожээ.

Өдгөө 16 сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэхээр Монгол Улсын 2022 оны төсөвт долоо, нийслэлийн 2022 оны орон нутгийн төсөвт есөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих хөрөнгийг баталсан. Эдгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлын явц нэг нь 100 хувьтай байгаа бол дөрөв нь 30-35, 11 нь 10 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралд оруулж, хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган, гуравдугаар сарын 28-ны дотор танилцуулах үүргийг өглөө.

Монголоор дамжих хийн хоолой хамгийн хямд, хамгийн хурдан
Монголоор дамжих хийн хоолой хамгийн хямд, хамгийн хурдан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​