Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр НАТО-гийн төлөөлөгч хэлэхдээ, Украин дахь Оросын армийн амь үрэгдэгсэн цэргийн тоо 7-15 мянга, харин шархадсан, сураггүй алга болсон, олзлогдсон хүмүүсийг тоолоход нийт хохирол 40 мянга хүрч магадгүй гэж мэдээлснийг "Америкийн дуу хоолой” агентлагийн сурвалжлагч уламжилжээ.
Гэхдээ энэ ньямар нэг эх сурвалжаар батлагдаагүй мэдээлэл юм. Дайны нөхцөлд бусад хүмүүсийн хохирол, өөрсдийн амжилтын талаархи талуудын мэдэгдлийг хурдан шалгах боломжгүй байдаг.