fbpx Цэцийн даргын наснаас “зүүгдсэн” Дээд шүүхийн даргын суудал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 9 секунд

Цэцийн даргын наснаас “зүүгдсэн” Дээд шүүхийн даргын суудал

Цэцийн дарга Н.Чинбатыг гөвсөн мэдээлэл хэд хоног л урсав. “...Цэцийн дарга Н.Чинбатыг 65 нас хүрчихсэн тул Төрийн албан хуулийн дагуу ажлаа өг” гээд олон талаас нь өшгичив. Тэгэхээр нь “...Цэцийн дарга Н.Чинбатын 65 нас хүрснийг хэсэг бүлэг хүн ямар учраас гэнэт мэдсэн юм бол” гэж гайхав.

Тэгтэл эх сурвалжууд энэ бүхэн Цэцийн их суудлаар Дээд шүүхийн даргын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхтэй холбоотой хэмээв. Энэ талаар бас сонирхлоо. Иргэн Т гэдэг хүн 2019 оноос хойш Дээд шүүхийн даргад гомдол санал гаргажээ. Өмнөх дарга нь Тамгын даргаараа хариу өгүүлсэн байна. Дараа нь одоогийн Д.Ганзоригт ханджээ. Тэрбээр өмнөх дарга шигээ хариу өгсөн байгаа юм. Энэ нь буруутжээ. Учир нь Д.Ганзоригийг Дээд шүүхийн дарга болсноос долоон сарын дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль батлагдсан байна. Тэр хуулийн 27 дугаар зүйлд “...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх” гэсний 27.1.7-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх” гэж орсон байгаа юм. Өөр нарийн ширийн асуудлууд Цэцийн их суудлын хуралдаанаар яригдах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ ийм тусдаа хэрэг маргаан явж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талаас “...Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэртээ гарахгүйн тулд Дээд шүүхийн дарга Д.Ганзоригт маргаан үүсгэсэн” гэх дэл сул мэдээлэл тарааж байна.

Яг үнэнийг хэлэхэд Д.Ганзоригийн өөрийнх нь асуудал Цэц дээр ирээд хэлэлцэх шаардлага үүссэн болохоос биш, тэрбээр олон талын хэрчээс дунд байгаа юм билээ.

Д.Ганзориг 2020 оны зургадугаар сарын 2-нд Дээд шүүхийн даргаар томилогдсон. Түүнийг томилогдонгуут л шүүхийн стандартыг эвдэгдсэн. Ганцхан жишээ, тэр үед янз бүрийн хэргээр шүүгдэж байсан улстөрчдөд “...Хоригдохгүй гэвэл 2-10 тэрбум төгрөгийн барьцаа өг” гэсэн тулгалт хийсэн. Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Да.Ганболд нараас 10 тэрбум, С.Баяраас таван тэрбум, Б.Бямбасайханаас хоёр тэрбум төгрөг нэхсэн. Ийм зүйл дэлхийн шүүхийн практикт байдаг эсэхийг мэдэхгүй. Юутай ч хэзээ нэг цагт энэ хүний эрхийн зөрчил томоос том яригдана.

За, энэ бол тусдаа, тэгээд ч цаг нь тулсан асуудал биш. Харин яг одоо бол Д.Ганзоригийн хоолой дээр тээглээд байгаа асуудал нь АН-ын бүртгэл байгаа юм. АН-ынхан хоёр тал болчихсон. Нэг талынх нь тэргүүн магнайд өөрийг нь томилсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга явна. Тэрбээр АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байна. Чухамдаа энэ л Д.Ганзоригийг нойргүй хонуулж байж мэдэх юм. Яагаад гэвэл Х.Баттулга түүнийг бүртгээд авчих байх гэж найдна. Мань хоёр өнөөдөр биш ч, өчигдөр Ерөнхийлөгч, Дээд шүүхийн дарга хоёр байхдаа юу эсийг ярьсан байх вэ. Д.Ганзориг эрийн жудаг бодвол “...Хэлснийг нь хийгээд унасан ч яахав” гэж бодож болох л юм. Х.Баттулга ийм шахалт үзүүлээгүй байж болно. Гэхдээ АН-ын нөгөө талынхан ингэж хардаад байна. Хардах үндэслэлийг Х.Баттулгын талынхан хийж байгаа юм. Х.Баттулгыг дэмжиж байгаагаа харуулж, цахим сүлжээ дүүрэн хамт байгаа зурагаа түгээсэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь Д.Ганзоригийг өмөөрч, Н.Чинбат руу дайраад гараад ирсэн. Гэхдээ Х.Тэмүүжинг зөвхөн Х.Баттулгаар харж болохгүй л дээ. Сүүлийн үед УИХ, шүүх, прокурорт хүчээ аваад байгаа “МУИС фракц” ажиллаж байгаа нь анзаарагдсан. Б.Энхбаяр гэхэд л УИХ дээр өдөр шөнөгүй Н.Чинбатыг муулж байгааг олон түмэн харж байна.

Үүнээс гадна 2022 оны гуравдугаар сарын 9-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болсон. Түүгээр “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж, тогтоол баталсан. Тэр тогтоол эргэлзээ тээнэгэлзээ ихтэй болсон гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Д.Ганзориг Н.Чинбат хоёрыг учруулж мэдэх “алим” болж хувирсан. Гэхдээ энэ үйл явдлаас өмнө Д.Ганзориг Н.Чинбатын насыг тоолсон байдаг. Аль эрт, нэгдүгээр сард Н.Чинбатын албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарласан. Уг нь 65 хүрсэн Н.Чинбат байтугай 80 хүрсэн Байден шургаж унаад л, Америкийг удирдаж байна. Тэр байтугай дэлхийд дайн өдөөгөөд тууж явна шүү дээ.

Иймэрхүү орооцолдсон, явж явж “хавирах” шалтгаан огт байгаагүй Д.Ганзориг, Н.Чинбат хоёр бие биеийнхээ суудлыг ганхуулсан байх юм. Гэхдээ бодит үнэнийг хэл гэвэл манай Дээд шүүхийн даргын суудал Цэцийн даргын наснаас “зүүгдчихээд” байгаа бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)

“Оскар 2022”-ын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Трой Коцур хүртлээ
“Оскар 2022”-ын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Трой Коцур хүртлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​