fbpx Оросын эрх баригчид Украинд “Умард, Өмнөд Солонгос” үүсгэх төлөвлөгөөтэй байгааг Киевийн албаны хүн ярьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 37 секунд

Оросын эрх баригчид Украинд “Умард, Өмнөд Солонгос” үүсгэх төлөвлөгөөтэй байгааг Киевийн албаны хүн ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныг нь Умард, Өмнөд Солонгос шиг хоёр хуваах төлөвлөгөөтэй байгааг Украины цэргийн тагнуулын албаны дарга Кирило Буданов хэвлэлд ярьжээ.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид Украиныг эзлэх дайнд бэлдэж байгаа тухай анхааруулж байсан юм.

Оросын тал эхлээд Киев хотыг эзэлж, Володимир Зеленскийн засгийн газрыг түлхэн унагах төлөвлөгөөтэй байсан ч одоо хэрэгжих боломжгүй болсон тул Украиныг хоёр хуваах шинэ стратеги рүү шилжсэн гэж үзэж байгаагаа Буданов өчигдөр хэвлэлд ярьсан байна.

Баасан гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам Украинд явуулж буй ажиллагааных нь эхний хэсэг зорилгодоо хүрсэн тул Донбассын бүс нутгийг бүрэн чөлөөлөх дараагийн шатандаа шилжих болсныг мэдээлсэн юм.

1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайны дараа 38 дугаар өргөргөөр хуваагдсан Умард ба Өмнөд Солонгос улсууд бий болсон билээ.

“Путин ажиллагааныхаа үндсэн чиглэлийг Украины өмнөд ба дорнод хэсэг рүү шилжүүлээд байна. Энэ бол Солонгос маягийн хуваагдлыг төлөвлөж байгаа гэдэгт итгэх шалтгаан юм. Эзлэгдсэн болон эзлэгдээгүй хэсгээр нь манай улсыг хуваахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл Украинд Умард ба Өмнөд Солонгосыг үүсгэх гэж байна. Ямартай ч тэр улс орныг маань бүхэлд нь эзлэх төлөвлөгөөнөөсөө татгалзсан байх” гэж Буданов ярьжээ.

Одоо Оросын зэвсэгт хүчин Мариуполь хотыг эзлэхээр улайран довтолж байгаа нь Крымийн хойгийг Донбассын бүс нутагтай хуурай газраар холбох зорилготой нь тодорхой байгаа.

Гэхдээ Украины зэвсэгт хүчний болон эзлэгдсэн нутгийн ард иргэдийн ширүүн эсэргүүцэл Оросын төлөвлөгөөнд нэлээд саад учруулна гэж төсөөлж байгаагаа Буданов ярьж байна.

Өчигдөр Украины ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович ярихдаа “Ойрын хоёр долоо хоногийн хугацаанд Оросын тал Киев, Харьковоос цэргээ татаж, Донбасст төвлөрүүлэх магадлалтай байна” гэсэн нь Будановын таамгийг баталсан юм.

Арестович цааш нь ярихдаа “Тэд одоо гурван зорилго тавиад байна. Нэгд, Донбасс дахь манай цэргүүдийг бүслэх, хоёрт, Мариуполийг эзлэх, гуравт, өмнөд хязгаарыг бүрэн эзлэх. Хэрвээ тэд Херсон хотыг алдвал Мариуполийг эзлэх төлөвлөгөө нь нуран унах болно. Киев, Харьков, Одессыг эзлэх тухай бүр мартана” гэсэн байна.

Бямба гарагт Оросын зэвсэгт хүчин Украины баруун хязгаарын Львов хотод пуужингийн цохилт өгсөн нь хөрш Польш улсад айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд анхааруулга өгөх зорилготой гэж Киевийн эрх баригчид үзэж байгаа юм.

Львов дахь цохилтын бай нь шатахуун нөөцлөх байгууламж, танк, агаараас хамгаалах систем засварладаг үйлдвэр хоёр байжээ.

Пуужинг Крымийн хойгоос харвасныг Украины тал тогтоосон байна. Шатахуун нөөцлөх байгууламжид гарсан галыг цохилтоос хойш 13 цагийн дараа буюу Ням гарагийн өглөө эрт бүрэн унтраажээ.

Эх сурвалж: The Guardian

Украины бүс нутгуудад шөнө хэрхэн өнгөрөв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​