fbpx Оскарын тайзан дээр жүжигчин Уилл Смит хөтлөгчийг зодов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд
Хэзээ
2022/03/28
Унших
1 минут 13 секунд

Оскарын тайзан дээр жүжигчин Уилл Смит хөтлөгчийг зодов

Одоо үргэлжилж буй Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олныг гайхшируулж, цочроосон сонирхолтой үйл явдал тохиолджээ.

Шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм.

Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байжээ.

Гэтэл удалгүй Уилл Смит тайзан дээр гарч ирээд Крис Рокийн нүүрэнд хүчтэй алгадсан байна.

Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй юм. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна.

Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхирчээ.

Эх сурвалж: Business Insider

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Цогтцэций өртөө орчимд хоёр вагон тээвэрлэлт хийх явцдаа унаж, осолджээ
Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Алагдах цаашиа

  2. Зочин

    Зөвшд. Алгадах биш шанаадах байсан юм

Шинэ мэдээ