Өнгөрсөн бямба гарагт "KFC" түргэн хоолны газраар үйлчлүүлсэн өсвөр насны дөрвөн хүүхдийг тус газрын ажилтан зодсон хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах KFC-ийн “Хоум Плаза” салбарт өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлж байх үеэрээ чанга инээлдсэнд ажилтан өөрийг нь шооллоо хэмээн бодож тэднийг цохиж, утсыг нь авч шидсэн байна. Одоогоор хэргийн дагуу хохирогч хүүхдийн эцэг эх цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Toim.mn