Бусдад хутга тулган сүрдүүлж, зодож дээрэмдсэн 13-16 насны этгээдүүдийг баривчилжээ

13-16 насны хүүхдүүд бусдад хутга тулган сүрдүүлж, дээрэм хийсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.
Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн нэгэн байрны орцон дотор 2 согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдөр ирүүлсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн 49 настай, Д, 48 настай Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор дөрвөн хүнд зодуулж дээрэмдүүлсэн хэргийг 16 настай эрэгтэй Ц.М, 15 настай эрэгтэй С.Б, 13 настай эрэгтэй Х.Ч, 16 настай эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.