fbpx “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөнөөр хэн, юу өгүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 9 секунд

“Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөнөөр хэн, юу өгүүлэв

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр илтгэл тавьсан, үг хэлсэн хүмүүсийн ярианаас онцлон хүргэе.

Мега төслийн хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их нэрвэгдэж байгаа орны нэг бол Монгол. Тиймээс ирээдүй хойч, үр хүүхдүүддээ сайхан эх орон, сайхан дэлхий үлдээхийн тулд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Үүний зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Үндэсний хөдөлгөөний хүрээнд олон зуун ажлын байр бий болно. Нэг томоохон мега төслийн хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгоно гэж харж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг байгаль орчин, ойн салбарт зарцуулдаг байх саналыг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна.

Мод тарих эдийн засгийн хөшүүргийг бий болгох хэрэгтэй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд аймгуудад өрнөсөн зөвлөгөөнөөс харахад аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжих вэ, иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Ногоон хотыг бий болгохын тулд аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Мод тарих газрыг хэрхэн чөлөөлж өгөх, газрын төлбөр ямар байх, мод тарьж буй иргэдэд ямар урамшуулал олгох, татварын ямар бодлоготой уялдуулах талаар системтэй болчихвол мод тарих сонирхол иргэдийн дунд маш өндөр байгаа.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр:

-Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр ногоон байгууламж ногддог бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоог багадаа есөн ам метрт хүргэхийг зөвлөж буй юм. Өнөөдөр Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ нь ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байна. Тэгвэл бид 2030 он хүртэлх хугацаанд 120 сая мод тарьж ургуулсны дараа нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ.

Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 8.2 хувьд хүрнэ

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа:

-Яагаад “Тэрбум мод” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд зохион байгуулах болсон бэ гэдэгт эхлээд анхаарлаа хандуулъя. Монгол орны хувьд сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, цөлжилт, газрын доройтол 76.9 хувьд хүрч, гамшигт үзэгдлийн дамтамж сүүлийн 20 жилд хоёр дахин өсөж, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин их байна. Энэ бүх сөрөг үзэгдлийг бууруулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн тусална. Дэлхийн олон улс тэрбумаар тоологдох мод тарьж байна. Шинэ Зеланд тэрбум мод тарихаар зорьж буй бол Пакистан 2030 он гэхэд 10 тэрбум мод тарих, Африкийн орнууд 8000 км урт ногоон хэрэм байгуулахаар зорьж байх жишээтэй. БНХАУ сүүлийн 40 жилд 78 тэрбум мод тарьсан байна. Энэ мэт улс орнуудын туршлага, амжилтад тулгуурлан мод тарьж ургуулах хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж чадна гэж итгэж байна. Ингэж гэмээнэ өнөөдөр нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлж буй ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 8.2 хувь болон өсөх юм.

Нийслэлд 100 орчим га-д мод үржүүлгийн газар байгуулна

УБЗАА-ны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламж, тохижилтын нэгдсэн төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбат:

-“Тэрбум мод”-ны хүрээнд хотын ногоон бүсэд 2-3 настай тарьц тарина. Харин ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтэд 5-7 настай суулгац тарих юм. Тэр хэрээр тарьц, суулгацын хэрэгцээ бий болж байна. Урт хугацаандаа ойн байгууламжид шаардлагатай тарьц, суулгацыг нийлүүлэх тогтвортой ажиллах мод үржүүлгийн газрууд хэрэгтэй байгаа. Нийслэл орчимд найман байршилд 100 орчим га-д мод үржүүлгийн газар байгуулахаар судалж байна. Түүнчлэн цаашид тарьсан модны арчлалт, хамгаалалтын асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчлахад 11.5 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ нь өсөн нэмэгдэж буй ногоон байгууламжийн шаардлагатай төсвийн 2/3 хувь юм. Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг хүмүүс улирлын чанартай гэж үздэг ч дөрвөн улиралд үргэлжилдэг онцлогтой.

Мод үржүүлгийн газруудад хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүгийн бүтээгдэхүүн санал болгоно

“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин:

-Нийслэлийн Ногоон сангийн танилцуулгыг та бүхэнд хүргэе. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой байгуулсан сан юм. Сангийн өгөөж 6-9 хувьтай байна гэж харж байгаа. Хүлэмжийн хийг бууруулах, эко системийг бий болгох, ногоон ажлын байрыг бий болгох чиглэлийн компани, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллана. Мод үржүүлгийн газрууд буюу нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, санхүүгийн хувьд бэхжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй нөхцөлтэй, хямд эх үүсвэртэй санхүүгийн бүтээгдэхүүнийг энэ жилээс эхлэн санал болгоно. 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гаргахад 185 мянган тарьц бий болно гэж харж байна. Үүнийг хоёр жилийн дараа эргэн төлөгдөнө гэж тооцоход 2030 он гэхэд нэг сая орчим тарьц, суулгацыг бий олгох боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Д.Тогтохсүрэн: ОХУ, Украины асуудлаас үүдэн эдийн засагт сөрөг үр дагавар гарч байна
Д.Тогтохсүрэн: ОХУ, Украины асуудлаас үүдэн эдийн засагт сөрөг үр дагавар гарч байна
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​