Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулан улмаар Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин өнөөг хүртэл Н.Түвшинбаярын хэрэг эцэслэн шийдэгдээгүй, цагдан хоригдож байгаа юм.
Э. Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг нь өөрийн олон нийтийн сүлжээндээ
"Нэг мэдсэн river gardend байсан байраа булаалгасан мэт …Би хэний ч байрыг аваагүй
Ханийг минь алчаад одоо намайг муу муухай болгох гээд…..
Энэ бүхний эцэст Хэн нь үүрдийн өнчин болж хохирч үлдээд, Хэн нь завшиж ,хожиж, баяжсан нь билээ" гэв.