Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг их спортоосоо зодог тайлсан билээ. Жүдо бөхийн спортын шилдэг тамирчин М.Уранцэцэг холимог тулаанд хүч үзэх шийдвэр гаргасанаа зарлаад байсан.
Тэрбээр АНУ дахь “JacksonWink” холимог тулааны клубт бэлтгэлээ базааж байна. Тус клубын мэдэгдэлд “Монголын тулааны урлагийн домог болон түүний баг манайд ирсэн нь нэр төрийн хэрэг” хэмээгээд “Түүний олон улсад үзүүлсэн амжилт үнэхээр гайхалтай. Харин тэр одоо холимог тулаан руу орж байна. Тэр бидэнтэй энд таван сарын турш бэлтгэл хийнэ. Түүнтэй мэдлэгээ хуваалцана гэхээс бид догдолж байна” гэжээ.