fbpx Олон улсад хүнс, барааны үнэ өсөж буй гол шалтгаанууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
4 минут 28 секунд

Олон улсад хүнс, барааны үнэ өсөж буй гол шалтгаанууд

Цар тахлын үед улс орнуудад үнийн өсөлт буюу инфляц зорилтоос бага түвшинд байсан бол 2021 оны 2-р улирлаас эхлэн огцом нэмэгдээд байна.

Тухайлбал, АНУ-д инфляц 2021 оны 1-р сард 1.4% байсан бол энэ оны 2-р сард 7.9%-д хүрсэн нь төв банкных нь зорилтот 2 хувийн инфляцын түвшнээс бараг 4 дахин өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн, Евро бүсийн инфляц энэ оны 2-р сард 5.9%-д хүрсэн нь мөн л зорилтот түвшнээс 3 дахин давсан дүн.

Инфляц ийнхүү эрчимтэй өсөхөд хүнс, шатахуун зэрэг иргэдийн суурь хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дэлхий даяар өндөр өсөлттэй байсан нь гол нөлөөтэй байна.

ОХУ, Украины асуудал ба Шатахууны үнэ

Цар тахлаас сэргийлэх хөл хорио суларч, эдийн засгийн идэвхжил сэргэснээр газрын тосны үнэ өслөө. Брент газрын тосны үнэ 2021 оны эхэнд баррель нь 56$ байсан бол 2022 оны 1-р сард 91$-т хүрч жилийн дотор даруй 63%-иар өсжээ. Энэ оны 2-р сарын дундаас эхлэн дэлхийн газрын тосны экспортын 11%-ийг, Европын 30%-ийг нийлүүлдэг ОХУ-Украины хооронд асуудал үүссэн нь газрын тосны үнийг улам хөөрөгдөж, цаашлаад эрчим хүч, шатахууны үнэ дахин нэмэгдэх нөхцөлийг бүрдүүллээ. Брент газрын тосны үнэ 3-р сарын 23-ны байдлаар баррель нь 122$-т хүрсэн нь 1-р сарын дундаж үнээс 33%-иар өссөн дүн юм. Шатахууны үнэ өсөх нь инфляцад шууд нөлөөтэйгөөс гадна үйлдвэрлэл болон тээврийн зардалд нөлөөлөх замаар бусад бараа бүтээгдэхүүнд шууд бусаар нөлөөлдөг билээ. Манай улсад шатахуун энэ оны 2-р сарын байдлаар жилийн 48%-иар өсөж, инфляцын 2.2 нэгж хувийг бүрдүүлж байна.

Хүнсний үнэ 28% өсөв

2020 оны дунд үеэс олон улсын зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Ган гачиг, их хэмжээний хур тунадас зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэлтэй тээвэр логистикийн саатлаас шалтгаалж хүнсний үнэ ийнхүү өсөж буй юм.

Тоо баримтыг харвал энэ оны 2-р сарын байдлаар хүнсний үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрээд байв. Гадаад зах зээлд хүнсний үнэ өсөж буй тул дотоодод импортлогдож буй хүнсний үнэ дагаж өсөж байгаа. Тухайлбал, энэ оны 2-р сарын байдлаар манай улсын хэрэглээний сагсны 6 хувийг бүрдүүлдэг импортын хүнсний үнэ жилийн 28%-иар өсөж, инфляцын 12%-ийг бүрдүүлжээ.

ОХУ, Украины асуудал улаанбуудайн үнийг өсгөв

Олон улсад нийлүүлэлт тогтворжоогүй энэ үед ОХУ-Украины хооронд үүссэн нөхцөл байдал дэлхийн нийтээр хүнсний нийлүүлэлтийн доголдол улам даамжрах, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөлийг үүсгэлээ. Энэ нь дэлхий дахинд эмзэг бүлгийн ард иргэдэд илүү хүндээр тусаж өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэж болзошгүй иргэдийн тоо огцом нэмэгдэх эрсдэл бодитоор бий болгож байна.

ОХУ, Украин нь ургамлын тос, улаанбуудай, эрдэнэ шиш зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд нь анхдагч бүтээгдэхүүнүүд гэдэг утгаараа нийлүүлэлтийн сүлжээнд өндөр ач холбогдолтой юм.

Тухайлбал, геополитикийн асуудал үүссэнээс хойш дээрх бүтээгдэхүүнүүдийн үнэ хурдацтай нэмэгдсэн бөгөөд оргил үедээ улаанбуудай 63%, ургамлын тос 27%, эрдэнэ шиш 38%-иар өссөн байна. Үнэ нь 3-р сарын хоёр дахь долоо хоногоос алгуур саарч эхэлсэн хэдий ч асуудал эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​