“Корпорейт” зочид буудалд
9.00 цагт “Монгол орны Борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулах хэлэлцүүлэг болно.
БОАЖЯ-ны гадна талбайд
9.00 цагт Иргэн Б.Цэгмэд ураны сөрөг нөлөөнөөс үүдэн мал ургийн гажигтай төллөж байгаа тухай баримтыг олон нийтэд танилцуулна.
Төрийн ордонд
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
Ардчилсан намын төв байранд
11.00 цагт Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг болно.
Уг мэдээллийн цагаар Засгийн газрын сангуудыг шалгуулах Ардчилсан намын өргөдөл, Урьдчилан хорих ангид хоригдож байгаа Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хассан талаарх АН-ын гомдлыг шалгаж буй процесс болон цаг үеийн бусад асуудлаар АН-ын байр суурийг танилцуулна.