fbpx Гадаадын хөрөнгө оруулалтын төслийн газрыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар дээрэмдэх үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 28 секунд

Гадаадын хөрөнгө оруулалтын төслийн газрыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар дээрэмдэх үү?!

Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэж залуу 2016-2020 оны хоооронд тус дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа томилогдож байв. Гэхдээ уддаггүй байлаа. Нэг удаад нь лав хоёр хоносон шиг санагдаж байна. Үүнийг бичсэн учир нь Баянзүрхийнхэн, ер нь хүмүүс Э.Бат-Амгаланг энэ түүхээр нь илүүтэй мэддэг юм.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Өдгөө Баянзүрхийг төлөөлдөг гишүүдийн нэгээр УИХ-д сууж байна.

Тэгвэл энэ гишүүнтэй холбоотой газрын дээрмийн асуудал босч ирээд байгаа юм. Тодруулбал, Э.Бат-Амгалан нь РЦНК-гийн дэргэдэх Синапур, Австралийн хөрөнгө оруулалттай “Эс Энд Ви Юу” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн эзэмшлийн газрыг хууль бусаар цуцлуулахаар ажиллаж буй хэсэг хүний үйл ажиллагаанд холбогдсон байж болзошгүй байна.

Үүнийг нотлох зарим нэг мэдээлэл тодорхой болж эхэлсэн болно. Э.Бат-Амгалангаас гадна өөр албан тушаалтнууд уг асуудалтай холбоотой байж болзошгүй байгаа юм. Энэ талаар бидний сэтгүүлчид холбогдох байгууллагад хандсан тул албан ёсны хариу ирэхээр нийтэд тодорхой мэдээлэх болно.

Нөгөөтэйгүүр, Э.Бат-Амгалан саяхны нэг өглөө, 2022 оны гуравдугаар сарын 23-ны өглөө цахим хуудастаа “Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдийн зүгээс РЦНК-ийн урд талбайг ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Энэ асуудлыг ажил болгох үүднээс Хотын дарга Д.Сумъяабазарт хүсэлт тавьсан. Хотын даргын зүгээс тухайн газрыг нийтийн эзэмшилд авч, ногоон байгууламж болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Мэдээж эрх зүйн маргаан үүснэ. Нийтийн эрх ашгийг хангасан шийдвэр гарч, иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Өдөр нь Баянзүрх дүүргийн ГЗБА-наас очиж түр хашааг нь буулгасан.Тэр үеэр нь “... “Эдд энд Эдд констракшн” компани барилга барих зөвшөөрөлгүй. Тиймээс хашаалсан хашааг буулгана. Иргэдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу газрыг чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн барьж тохижуулна” гэж Нийслэлийн зүгээс хэллээ. Мэдээж эрх зүйн маргаан үүснэ. Иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гараад ажиллаж байгаа учир нийтийн эрх ашгийг хангана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байв.

Маргааш нь “РЦНК-ийн урд талд барилга барих зөвшөөрөлгүй атлаа зам, талбай хааж хашаа барьсан байсныг Нийслэлээс албадан буулгасан байна. Уг хэсгийг иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай болгож, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Хүсэлтийг хүлээн авч шуурхай арга хэмжээ авсан хотын дарга Д.Сумъяабазарт баярлалаа” гэжээ.

Үүгээрээ Э.Бат-Амгалан нь УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их хурлын гишүүн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчлөө.

Уг дүрмийн 3.2, 3.9, 3.10, 4.8, 4.11 зэргийг зөрчсөн байж болзошгүй. Энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо шийдвэр гаргах шаардлага үүсэж буй аж.

Хамгийн гол нь РЦНК-гийн дэргэдэх уг газрыг “Эс Энд Ви Юу” ХХК хууль ёсны дагуу эзэмшиж байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн ГЗБА-ныхан “Бүтээн байгуулалтын зарим зөвшөөрөл гараагүй байсан учир түр хашааг нь нурааж байна” гэж тайлбарласан. Харин Э.Бат-Амгалан болохоор газрыг цуцалж нийтийн эзэмшлийн талбай болгоно гэсэн гээд цахим сүлжээнд бичээд байгаа юм.

Э.Бат-Амгалангийнхаар бол Хотын дарга уг газрыг нийтийн эзэмшилд шилжүүлнэ, зам талбай, ногоон байгууламж барина гэх аж. Энэ хамгийн асуудалтай үг. Учир юу хэмээвээс түр хашаа буулгуулсан “Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн газар нь тэнд шинээр баригдаж буй 17 давхар шилэн фасадтай барилгын яг өмнө нь бий. Зураг дээрээс тодорхой харагдаж буй. Өөрөөр хэлбэл, тэрхүү 17 давхар “хар байшин”-г барихдаа гаднах талбай, тохижилт хийх газаргүйгээр барьж эхэлсэн байна. Харин “Эс Энд Ви Юу” ХХК-ийн газрыг цуцлуулж нийтийн эзэмшлийн талбай болгосноор барьсан барилгынхаа оршин суугч, эзэмшигчдийн авто зогсоол, нарлаж салхилах талбайг шийднэ гэсэн үг. Энэ санаархал нь дээр дурдсанчлан нэр бүхий албан тушаалтнуудын холбоо сүлжээ, үйлдлүүдээр нотлогдох бөгөөд тус барилгын эзэмшигчдийн зүгээс “Эс Энд Ви Юу” ХХК-д газраа худалдахыг санал болгох, шахаж шаардах зэргээр хандаж байснаас харагдана. Юутай ч энэ бол газар дээрэмдэхийг завдаж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөх дээрээ тулаад байгаа бүлэг этгээдийн үйлдэл. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдож буй нь харамсалтай юм.

Ингэхээр асуудал хууль бус болох бөгөөд дам агуулгаараа Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хууль ёсны үйл ажиллагаанд шууд халдах, гадаадын хөрөнгө оруулалтыг хясан боогдуулах, хавчин гадуурхах замаар хөөн явуулах ажиллагаа болно. Гэтэл Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ердөө 40-өөдхөн хоногийн өмнө “... “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад үр ашигтай, ойлгомжтой, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг сэргээн байгуулна. Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна” гэж мэдэгдчихээд байдаг.

Хамгийн гол нь үүнийг хотын дарга Д.Сумьяабазар мэдээгүй бөгөөд удирдлагад нь ажиллаж буй зарим этгээд хуурамч мэдээллээр хангаж байж болзошгүй байна.

Тэгвэл “Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн энэхүү газар руу 17 давхар барилгаа шахаад барьчихсан компани нь “АРТӨ” /6587933/ ХХК аж. Тус компанийн 17 давхар барилга барьсан газар нь 615 мкв хэмжээтэй. Үйлчилгээтэй орон сууц, зочид буудал барих зориулалттай. Сонирхолтой нь уг газрын эзэмшигч ойр ойрхон солигдож, хэд хэд дамжсаар иргэн Банзрагчийн Батболд /дуучин B.A.T/ гэгчээс Хотын даргын 2021 оны хоёрдугаар сарын 10-ны захирамжаар “АРТӨ” ХХК-д иржээ. Хамгийн марзан нь Б.Батболд буюу дууичн B.A.T нь “АРТӨ” ХХК-ийнхаа хувьцаа эзэмшигч гэнэ. Тэр талаар тус компанийн захирал Р.Ариунболд Нийслэлийн ГЗБА-нд 2020 оны зургадугаар сарын 25-нд тодорхойлж өгсөн байна. Гэхдээ улсын бүртгэлд байгаа “АРТӨ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд иргэн Б.Батболд буюу дуучин B.A .T-гийн нэр байдаггүй. Харин Р.Түвшинтөгс, Р.Ариунболд нар “АРТӨ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэсэн байна. Тэд компаниа 2020 оны зургадугаар сарын 22-нд байгуулжээ. Тус компани худалдааны зуучлал, барилгын засвар хийх, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Япон ОХУ руу тансаг хэрэглээний бараа экспортлохыг хориглов
Япон ОХУ руу тансаг хэрэглээний бараа экспортлохыг хориглов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​