Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 112 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохоилдлуудын
- 55 нь Улаанбаатар хотод,
- 57 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 292 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 889 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 47 нь хүүхэд бол 14 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 11 нь нэн хүнд, 48 нь хүнд, 201 нь хүндэвтэр, 30 нь хөнгөн оноштой байна.