fbpx Ван И, Сергей Лавров нар юу ярилцав?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 4 секунд

Ван И, Сергей Лавров нар юу ярилцав?

3-р сарын 30-нд буюу өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И тус улсын Аньхүй мужийн Түньши хотод Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын 3-р уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, хэлэлцээ хийв.

Энэ үеэр Ван И: "Хятад Оросын харилцаа ээдрээ ихтэй олон улсын нөхцөл байдлын шинэ сорилтыг даван туулж, зөв замаар урагшлан, тогтвортой хөгжлийн эрч хүчээ харууллаа. Хоёр тал хоёр орны харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл улам бүр бат болж байгаа бөгөөд олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх итгэл найдвар нэмэгдсээр байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, шинэ эринд харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэхийн төлөө Хятад улс Оростой хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Хариуд нь Сергей Лавров хэлэхдээ: "Олон улсын нөхцөл байдлын эгзэгтэй энэ үед Орос, Хятадын төрийн тэргүүн нар стратегийн харилцаа холбоотой байж, хоёр улсын харилцааг тогтвортой байлган, дэлхийн олон туйлт харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн . Оросын тал Хятадын талтай хамтран хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний стратегийн зохицуулалтыг үргэлжлүүлэн бэхжүүлэн, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ олон улсын болон олон талт талбарт туйлшралын үйл явц, ноёрхогч улс төрийн бодлогыг эсэргүүцэн, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримтална" гэсэн байна.

Лавров мөн Орос, Украины хэлэлцээний талаар товч танилцуулж, манай улс хурцадмал байдлыг намжаахын төлөө Украинтай энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоотой байх болно" гэжээ.

Харин Ван И: "Хятад улс олон улсын харилцааг олон туйлтай, ардчилалтай болгохыг дэмжсээр ирсэн бөгөөд НҮБ-ын дүрмийн зорилго, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын үйл хэрэгт бодитой, шударга хандан, ямагт түүхийн зөв талд байхыг дэмжсээр ирсэн юм. Украины асуудал нь ээдрээтэй түүх, шалтгаантай бөгөөд Европт удаан хугацаанд хуримтлагдсан аюулгүй байдлын зөрчилдөөний илрэл тусгал, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, бүлэглэлийн сөргөлдөөний үр дүн. Өнөөгийн нөхцөл байдалд бид Орос, Украин хүндрэлтэй байсан ч энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмжихийн сацуу хэлэлцээний өнөөг хүртэлх эерэг үр дүнг сайшаан, бүс нутгийн нөхцөл байдлыг аль болох хурдан намжаахыг хүсэж байна. Мөн өргөн цар хүрээ бүхий хүмүүнлэгийн хямрал үүсэхээс сэргийлэхийн төлөө Орос болон бусад талуудын хичээн чармайж буйг дэмжинэ. Урт хугацаанд бид Украины хямралаас сургамж авч, харилцан хүндэтгэх, аюулгүй байдлын зарчимд тулгуурлан яриа хэлцлээр дамжуулан тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын бүтцийг бий болгож, тус тивийг урт удаан хугацаанд тогтвортой байлгах ёстой" гэсэн байна.

Хоёр тал мөн Ази Номхон далайн бүс нутаг, Солонгосын хойгийн байдал, БРИКС-ийн механизм, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа нэгтгэжээ.

Г.Бямба

sonin.mn

Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн “дайн”-аа дуусгаж чадах уу?!
Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн “дайн”-аа дуусгаж чадах уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​