fbpx Оросын арми: Хохирол, 83%
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 26 секунд

Оросын арми: Хохирол, 83%

Монголчууд дайны тухай Оросын талын мэдээлэл хангалттай хүлээн авдаг. Украины сэтгүүлч Бучко Владимирын бичсэн байлдааны мэдээг мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш. Зүгээр л мэдээлэл.

Путины блицкриг бүтэлгүйтжээ. Бүтэн сар байлдахад оперативын хэд хэдэн ялалт хангаснаас өөрөөр стратегийн ганц ч ялалт хангаагүй. Херсоноос өөр ганц ч том хотод хяналт тавьж чадаагүй, эзлэн авах бүү хэл бүслэлтээ ч баталгаажуулж чадалгүй ухарч байна.

Украин орон 37 дахь хоногтоо Оросын түрэмгийллийг тогтоон барьж, одоо тосгон сууринаа чөлөөлж эхэлж байна. Олон хоногийн нуувчнаасаа гарсан ард иргэдэд амсхийх боломж гарч байна. Зайлшгүй хэрэгцээт хүнс, ус, эм, тог цахилгааны хангалт хийгдэж эхэлж байна.

Дундад зууны үеийн хот цайз бүсэлж буулгаж авдаг дайны аргаараа Оросын арми дайтаад Украиныг сөхрүүлж чадсангүй. Хотуудыг бүслэн авч байлддаг энэ арга Грозныйг нурам балгас болгож байж буулгаж авсан боловч энэ удаа Украинд зөв зүйтэйгээ нотлосонгүй.

Стамбулд хэлэлцээ хийгээд Киевийн эргэн тойрны бүслэлтээ Орос цуцлаад сайн дураараа байршлаа орхиж байгаа гэж ярьдаг ч бодит байдал дээрээ худал юм. Оросын арми нэг сарын энэ байлдаанд сульдаж залхсандаа, олон талбарт ялагдаж байгаадаа дүгнэлт хийгээд амжилт олохгүйгээ мэдээд, харин Донбасс, Крымээ алдахгүй барьж байх гэсэндээ өөр тактик сонгон авлаа. Цэргээ дахин бүлэглэж Дорнод Украинд зууралдан байлдах бодолтой байх шиг байна.

Энэ 37 хоногийн байлдаанд ойролцоогоор 17 мянга 500 цэргээ Орос алдлаа. Байлдааны хамгийн үнэтэй 4000 техникээ алдлаа. Оросын агаарын ба сансрын хүчний байлдааны онгоцуудын тал нь Украины тэнгэрт сөнөлөө. Хуурай газрын хамгийн хүчирхэг зэвсэг болох танк гэхэд л 600 гаруйг украинчууд сөнөөлөө. Олон арван танк, байлдааны техник украинчуудын гарт орлоо. Украины зэвсгийн үйлдвэрүүд оросын эвдэрхий танк, хуягт машинуудыг дор нь засч сэлбэн өөрсдийнх нь эсрэг байлдаанд оруулж байна.

сонин mn

Оросын Жанжин штабын байлдааны мэдээ, Украины Жанжин штабын байлдааны мэдээний тоо баримт зөрж байгаа нь үнэн боловч Украиных арай бодитой юм. Учир нь Оросын байлдааны техникийн хохирлыг украинчууд нэг бүрчлэн тоолж тэр тоог гаргаж байгаа. Аль аль тал нь давшсан газартаа сөнөөсөн дайсныхаа техникийг тоолж байгаа ч орос нь илүү ихээр хохирч байгаа гэдгийг АНУ, Британийн цэргийн тагнуулын албад хүлээн зөвшөөрч байна. Оросын цэргүүд байлдахгүй гэсэндээ өөрсдөө хэргээр эвдэж гэмтээсэн, хэргээр сөнөөсөн байлдааны техник ч олон байгааг нэг бус удаа мэдээлж байна. Оросын цэргийн байлдах дуршил, эх оронч санаа сэтгэл маш доод хэмжээнд байгаа нь энэ дайнд Орос ялагдах гол нөхцөл болж байна.

Путин сонсох дургүй мэдээллээ хүлээн авахгүй гэдгийг мэддэг эргэн тойрныхон нь түүнд байлдааны мэдээг байнга худал мэдээлж, сэтгэлийг нь тайтгаруулж байгаа ч Путин блицкригээ төлөвлөхдөө маш том алдаа гаргаснаа ойлгож эхэлж байх шиг байна.

Одоо түүний хувьд эцсийн найдвар болсон Мариуполь хотыг бүрэн эзлэн авах л үлджээ. Энэ хотын хүн амын 80 хувь нь орос үндэстнүүд байх нь чухал биш болсон. Учир нь тэд “оросын чөлөөлөгчид”-ийг цэцгийн баглаа, талх давс барьж угтаагүй, найрсгаар тосч аваагүй, харин зэвсэглэн байлдсан учраас газрын хөрстэй тэгшилсэн ч багадна. Өс хонзонгоор энэ жижиг хотыг үнс нурам болгох нь Путины хувьд санаашрах асуудал огт биш. Харин Азовын тэнгисийн боомт энэ хотыг эзлээд авбал ДНР, ЛНР гэдэг тоглоомын хоёр улсаа Крымын хойгтой хуурай газраар холбож Украиныг зүүн далайн эргээс нь тусгаарлаж далайн тээврийн сүлжээг гартаа оруулах юм.

Левада төвийн социологийн судалгаагаар Оросын иргэдийн 83 хувь Путины энэ дайныг дэмжиж байгаа гэсэн дүн өчигдөр гарчээ. Тийм учраас Оросын арми, генералууд залхаж байгаа ч Путин тэднийг Донбасст тултал нь байлдуулахаас буцахгүй юм.

Владимир Бучко (Украин, Киев)

Эх сурвалж: Sonin.mn

Энэ сард УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэнэ
Энэ сард УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​