fbpx ӨНӨӨДӨР: Дэлхийн “Тэнэг“-үүдийн өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 18 секунд

ӨНӨӨДӨР: Дэлхийн “Тэнэг“-үүдийн өдөр

Жил бүрийн 4-р сарын 1-нийг улс орнууд нэг бол инээдмийн баяр эсвэл тэнэгүүдийн баяр /Fools' Day/ гэсэн нэрийн дор тэмдэглэдэг. Тэгэхдээ бүгд ижилдүү хэн нэгнийг хуурахад анхаарлаа хандуулдаг.

Баярыг янз бүрийн шалтгаанаар тэмдэглэдэг. Зарим нь баатруудыг хүндэтгэдэг, зарим нь шашны үйл явдлуудыг тэмдэглэдэг бол энэ баяр тэнэглэлийг дэмждэгээрээ онцлог.

Тэнэгүүдийн баяр хаанаас анх үүссэн талаар тодорхой баримт байхгүй боловч Францын хаан 9-р Чарьлзийн /Charles IX/ үеийн түүхийг хамгийн бодит гэж үздэг. 1564 оныг хүртэл Францд 4-р сарын 1-нээс шинэ он эхэлдэг Жулианы тооллыг /Julian calendar/ ашиглаж байж. Тэгээд 1564 оноос эхлэн 1 сарын 1-нээс шинэ он эхэлдэг Григорийн тоололруу /Gregorian calendar/ шилжжээ. Энэхүү шилжилтийг хүн болгон ижил хүлээж аваагүй бөгөөд зарим нэг хол суурингийн иргэд ойлгоогүй байсаар атал 4-р сарын 1 болж. Эндээс л хамаг зүйл эхэлсэн бөгөөд хүмүүс бие биенээ шинэ жилийн үдэшлэгт урьсан болон шинэ жилийн бэлэг өгч байна хэмээн хуурах тохиолдлууд эхлэж. Түүндээ итгэсэн хүмүүсийг “Тэнэг” хэмээснээс эхлэлтэй гэж үздэг байна.

Өнөөдөр Францд тэнэгүүдийн баяраар хууртагдсан нэгнээ “Poisson d'Avril” гэж нэрлэдэг нь “4-р сарын загас” гэсэн утгатай. Энэ нь энэ нутагт түгээмэл тархсан хэн нэгний ард цаасан загас зүүж хошигнохтой холбоотой үүссэн үг гэнэ. 4-р сарын нэгэнтэй загас ямар холбоотой гэдэг нь тодорхойгүй. Тэгэхдээ зарим хүн Христийн шашны эхэн үед Есүсийг загасаар төлөөлүүлж байсантай холбоотой гэдэг бол зарим нь энэ огноонд ойр төгсдөг загасны ордоос ч эхтэй байх гэж үздэг.

Жилийн 365 өдрөөс энэ өдрийг сонгон Австрийн Мари Луизтай /Marie-Louise of Austria/ гэрлэсэн Напелеоныг мөн нутгийнхан нь “Poisson d'Avril” хэмээн хочилдог байсан нь мөн л энэ өдөртэй холбоотой ажээ.

Түүнээс гадна энэ өдөртэй ойр болдог хоёр баяр ижил төстэй утгатай, инээд цэнгэлийг дагуулдаг нь тохиолдол мөн үү? Эхнийх нь эртний Ромчуудын Аттис /Attis/ бурхны амилсан өдрийг тэмдэглэдэг байсан Хилариагийн баяр /festival of Hilaria/. Нөгөө нь Энэтхэгийн Холи баяр /Holi festival/. Хилариа нь хөгжилтэй гэсэн утгатай үг бөгөөд өнөөгийн ромд энэ өдрийг “инээх өдөр” гэж тэмдэглэдэг. Харин Энэтхэгчүүд Холи баяраар хаврыг угтдаг бөгөөд фестивалийн үеэр хошин шогийн тоглолтууд болж хүмүүс будгаар байлддаг.

Баярууд хоорондоо огт холбоогүй бөгөөд ихэнхи хүмүүс тэнэгүүдийн өдрийг Францаас гаралтайг зөвшөөрдөг.

Тэгэхдээ энэ бол гоё баяр. Ямар ч байсан бухимдал уцаар дунд мөр мөрөө хөөн амьдарч байгаа хүмүүсийг өөр зүйлд анхаарах, хууртагдахгүйн тулд сэрэмжээ нэмэх, ямарваа нэг асуудлыг хөнгөн, хөгжилтэйгээр хүлээн авах, биенээ шоглохын тулд мэргэн санаа олоход төвлөрөх, шалтаг гарвал баясах боломжийг олгодог.

Ингээд дэлхийн хамгийн алдартай 4-р сарын 1-ний хууралтуудаас сонирхуулая.

1957 онд BBC телевиз 4-р сарын 1-нд үзэгчдийг хуурхын тулд богино хэмжээний нэвтрүүлэг бэлджээ. Тус нэвтрүүлэгт Швейцард шпагеттиний гоймонг модноос хурааж буйг харуулсан. Тухайн үед ихэнхи хүн гоймонг хэрхэн хийдэг тухай мэдлэггүй байсан тул нэвтрүүлэг маш үнэмшилтэй санагдав. Нэвтрүүлгийг 8 сая хүн телевизээр үзсэн бөгөөд дараа нь CNN-ийн мэдээгээр ”Үзэгчдээ нэмэх гэсэн заль” хэмээн буруутгажээ.

Rolling Stone сэтгүүл 1969 онд огт байдаггүй хамтлагийг хуурамч цомгийн зурагтай хэвлэн гаргасан ба The Masked Marauders хамтлагт Боб Дилан, Мик Жаггер, Жон Ленон, Пол Маккартни нар байдаг гээд зургийг нь эвлүүлэн тавьжээ. Тэд хошигнол гэдгээ зарласан ч Калифорнид The Masked Marauders гэх хамтлаг гарч ирэн дуугаа 12 долоо хоног Billboard-ын чартд байршуулж, хамтлагийн нэртэй цомог нь 100,000 хувь борлогджээ.

1972 онд Фламинго Парк амьтны хүрээлэнгийн судлаачдын баг Лохх Нэсийн мангасыг олсон гэх мэдээллийг тараасан байна. Энэ нь олон нийтийн сонирхлыг их татсан ба Иоркшир гэрэл зургийн газраас зурагчин очиж зургийг нь авахыг хүсэхэд үл мэдэгдэх биетийн зургийг даруулсан аж. Үнэндээ энэ нь зүгээр нэг үзүүлэн байсан ба Дөрөвдүгээр сарын нэгний хууран мэхлэлт байсан гэдгийг Паркийн ажилчид хүлээн зөвшөөрсөн байна.

2007 онд нэгэн компани цахим хуудсандаа занданшуулсан лусын дагина олсон хэмээн мэдээлжээ. Энэ гайхамшигт зүйлийг нохойтойгоо салхилж яваад олсон хэмээсэн. Энэ зурагтай мэдээлэл маш олон хүний анхаарлыг татаж сая сая хандалт авсан ба маш хурдацтай тархав. Харин 4-р сарын 1-нд сайт хууран мэхлэлт байсан гэдгийг илчилсэн ч олон хүмүүс одоог хүртэл энэ мэдээллийг үнэн хэмээн итгэж биширсээр байгаа аж.

Ингээд та бүхэндээ инээдмийн баярын мэнд хүргэе! Их хуурч, бага хуурагдаарай. Гол нь сайн инээж аваарай.

Онлайнаар худалдан авалт хийгээд буцаан олголт аваарай!
Онлайнаар худалдан авалт хийгээд буцаан олголт аваарай!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​