Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 81 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс 44 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварын улмаас нийт 218 хүн эмнэлэгт, 753 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд оноштой найман хүн байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.